Наймдугаар сарын сүүлчийн жаргалтай өдрүүд үргэлжилж байна. Ээж, аав хоёрын минь хамгаа зориулан, хамгийн сайныг нь гэж шилж сонгон авч өгсөн цүнх, гутал, харандаа гээд юм бүхэн найзуудтайгаа уулзахад гологдох ч юм шиг эсвэл бүр гоё ч юм шиг бодогдон догдолно. Зав гарах бүрдээ нэг нэгээр нь гаргаж үзнэ. Заримыг нь бүүр дараа гаргаж, хэрэглэмээр ч юм шиг хайр төрнө. Тэгж суухад ангийнхан нэг нэгээрээ над руу инээмсэглэж буй нь бүдэг бадагхан дүрслэгдэн нүдэнд үзэгдэж, есдүгээр сарын 1 дэндүү хол юм шиг адгана. Тэр адгалт дундаас дэндүү хөндүүр мөртлөө үгээр илэрхийлэх аргагүй нандин нь харж явдаг хүүгээ зуны гурван сард хэрхэн өөрчлөгдсөн бол гэж бодох. “Хэр өндөр болсон бол”, “Арай найз охинтой болчихсон юм биш байгаа даа”, “Тэр нь бүүр манай ангийн хэн юм биш байгаа” хэмээн бодох тусам цээжин доторх бүхэн багтаж ядах шиг оволзож, амьсгал давчидна. Тэгснээ “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодон уужирч, дэлгэж тавьсан хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаа хурдхан хураана...
...Есдүгээр сарын 1-нээс цоо шинэ хүн болж, бүх хичээлдээ байдаг чадлаараа шамдан хичээж, олимпиадууд, олон олон тэмцээн уралдаанд түүртэх юмгүй оролцож, олонхид нь түрүүлж байгаагаар төсөөлөн мөрөөднө. Тэгээд бүр яг энэ жил ирээдүйн мэргэжлээ эргэлт буцалтгүй сонгон түүнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй бэлтгэх юм шиг санагдан улам яарна. Ийн суухад есдүгээр сарын 1 болоход хол ч юм шиг, ойр ч юм шиг давчдуулна.
Жил бүрийн наймдугаар сарын сүүлчийн өдрүүдэд сурагч бүхэн энэ мэтээр өөр өөрийн мөрөөдөл, зорилго, тэмүүллээр дүүрэн бялхаж, шөнө нь ангийнхныхаа элдэв хөгжилтэй үйл явдал, инээд хөгжөөнт дурсамжуудаа бодон сэрвэлзсээр үүр цайлгадаг билээ...
Сурагч, сурагч байсан хүн бүхний бүх дурсамж, гоё, сайхан бүхнээ хэдхэн хоногт нэхэн санан дурсаж, жаргаж бас адгадаг наймдугаар сарын сүүлчийн өдрүүд налайж байна аа...
| НАЙМДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН ӨДРҮҮД... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |