Давхил дундаа хөл нь чангарч, хурдаа нэмдэг монгол адууны тэсвэр тэвчээр, чонон хоёр чихээрээ салхи зүсэн давхихын сайхныг ярих юм биш. Үүнийг дурсан байгаагийн учир гэвээс өвөө маань хурдан хар мориороо сумынхаа наадмын түрүүг олон жил хүртэж, сумын алдарт уяач цол хүртэж байв. Тэр хар морины нуруун дээр дэрвэж явсан сайхан мөч бүхэн одоо дурсамж болон үлджээ.
Өвөөг маань Д.Жанчив гэдэг боловч нутгийн Жааяа гэж дуудна. Бүгд наадам дөхөөд ирэхээр “Жааяагийн хар морь л өнгөтэй байна” хэмээн ам уралдан ярилцдаг байлаа. Наадмын урд шөнө өвөө, хар морь бид гурав ямар нэгэн зүйл хүлээсэн мэт гүн бодлогоширч, нүд цавчилгүй л үүр цайлгадаг байсан. Ургах нарнаар хурдан хар морь салхи сөрөн янцгааж, өвөө булгийн хүйтэн усаар магнайгаа илбэж, маань мэгзэм амандаа бувтнан сууна. Өвөөг гэртээ ороход хар морь салхи сөрсөн хэвээрээ нүд аниад зогсдог сон.

Өвөө минь магнайгаа илбэн хурдан хар мориныхоо хөлсийг хусаж, нулимсаа бөмбөрүүлдэг байж билээ
Үүр тэмтрэх үеэс л эхлээд хашааны хажуугаар морь унасан хүмүүс хөлхөлдөж, адуу тургилах нь сонсогдоно. Бид ч энэ чимээнээр эрт гэгч сэрнэ. Өмнөх орой нь бэлдэж тавьсан шинэ хувцсаа өмсөөд бүгд л гоёдог сон. Нар ээх тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, наадмын талбай руу цувах олон сэтгэл зүрхийг улам догдлуулж орхидог. Ээж, эгч цай чанаж чихэр жимс тэргүүтэй идээ өрж, хоол хийдэг ч “хөөрсөн” бидний хоолойгоор давна гэж үгүй. Азарга бариандаа ирээд удаагүй байхад их насны морьд гарааны зурхай руу явах болно. Тиймээс өвөө бөх үзэж суусан асраасаа уухайн тас босож, хээр алаг морио хатируулсаар уяан дээр ирээд миний хувцсыг өмсгөж, хурдан хараа эмээллэж, намайг мордуулаад морь бүртгэлийн цагаан УАЗ 69 машины зүг хөтлөөд явдаг байлаа. Одоо бодоход энэ үе хэчнээн сайхан, хайр гэрэлтсэн дулаан үе байсан юм дээ. Гарааны зурхай руу явна гэдэг л уралдааны хамгийн хэцүү үе.
.jpg)
Энэ л гайхамшигтай ертөнц дунд түрүү магнай болон хурдлах үнэхээр сайхан
Зурхайдаа хүрэхгүй эргэж зугтчих гээд морьд хурган дүүхэлзээд араас машин тасралтгүй дуут дохио хангинуулж, мотоцикл унасан ах нар шилбүүрээр ороолгоод тун чиг хэцүүхэн дээ. Гэвч нэг л эргэчихвэл хэчнээн сайхан гэж санана. Тал дүүрэн туурайн төвөргөөн нүргэлж, гийнгоон дуу цуурайлж, тэнгэр өөд их тоос босно. Энэ л монгол наадмын гайхамшиг биз. Энэ л гайхамшигтай ертөнц дунд түрүү магнай болон хурдлах үнэхээр сайхан. Өвөө минь магнайгаа илбэн хурдан хар мориныхоо хөлсийг хусаж, нулимсаа бөмбөрүүлдэг байж билээ.
Өвөөтэйгөө үзсэн тэртээх жилийн наадмууд өөр өөрийн түүх, дурсамжийг зүрхэнд бас сэтгэлд аз жаргалаар дүүрэн бүтээж өгчээ. сумын наадмын нэгхэн дэнж дээр хөх өвгөдийн минь магнай тэнийж, хөх хөхүүрийн чимчигнэж байх нь юутай сайхан.
| Хөх өвгөдийн магнай тэнийж, хөхүүртэй айраг чимчигнэсэн сумын наадам |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |