Мянган он улиравч зүрх сэтгэлийг халуун, халгисан байлгадаг хүн бол эмэгтэй хүн, эх хүн юм. Тэдэнгүйгээр энэ амьдралын нэг ч өдрийг төсөөлөхөд бэрх. Тиймээс уншигч та бүхэн хайртай дотнын эмэгтэй хүндээ энэ өдөр сэтгэлээ илчилж, тэдний зүрх сэтгэлийг уясаасан нандин үгийг харамгүйгээр хэлээрэй. Залуу уран бүтээлч У.Энхбаяр манай сайтаар дамжуулан Баянхонгор аймагт суугаа ээждээ хэлэх сэтгэлийн үгээ дайлаа.
***
Довын толгой борлох гуравдугаар сарын эхэн 10 хоног. Урь ороод хэдийнэ эхэлжээ. Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотод хүү нь бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөн байна. Ээж ээ, та хүүхдээ бүү санаа зовоорой. Хүү нь гялалзаж яваа. Ээж таныгаа байгаа болохоор гялалзахгүй гээд яах билээ. Саяхан тантайгаа утсаар ярихад хоолой нь жаахан бүдэг сонсогдож байсан. Бие нь гайгүй биз дээ. Эмнэлэгт үзүүлсэн үү, бие тавгүйдэх юм бол хурдхан шиг эмнэлэгт үзүүлж байгаарай.
Таны минь Их Богд уулынхаа бэлээр араг үүрч, аргал түүж яваа дүр шөнө бүхэн л зүүдлэгдэх юм. Энэ сайхан зүүдийг манаад хүү нь унтаад л баймаар байдаг. Гэвч ажлын цаг болж сэргүүлэг дуугардаг болохоор арга буюу босох юм. Хүүгээ уучлаарай, ээж ээ. Энэ удаа “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын баяр”-аар таныгаа баярлуулаад дэргэд тань байж чадсангүй. Дараа жил хүү хамтдаа баярыг тэмдэглэх болно, ээжээ. Энгэрт тань эрхэлж, сүү тань амталсан болохоор надад алдах эрх байхгүй ээ. Та хүүдээ итгээрэй, хүү нь амжилтад хүрчихээд таныгаа жаргаах болно. Тэр өдөр удахгүй ирнэ гэдэг итгээрэй. Таны минь халгисан их хайрыг юутай зүйрлэх билээ. Талын цэцэг, тэнгэрийн ододтой ямар зүйрлэлтэй биш. Тэд таны минь хайрын дэргэд юу ч биш шүү дээ. Ээжээ та санаж байна уу. Цэцэг алаглаж, болжмор жиргэсэн зуны орой тэр оройг. Хүү их тод санаж байна. Та минь наадамд гангарах цэнхэр торгон дээлээ оёж, дуусаад “Хүү минь энэ дээл ээжид нь зохиж байна уу” гээд хүүгээсээ инээмсэглэн асуусан сан. Хүү нь тэр үед толгой дохихоос өөрийг даанч хэлж чадаагүй. Яагаад гэвэл тандаа энэ хорвоогийн хамгийн гоё үгийг хэлсэн ч жижигдэхээр тийм үзэсгэлэнтэй харагдаж байсан юм та. Дараа нь та дээлээ эвхэж авдартаа хийгээд намайг дагуулан усанд явж, худгийн дэргэд тантайгаа чулуу таалцаж тоглосон. Дандаа л би хожиж байсан. Та хүүхдээ хожигдож өгч байсан байх. Усаа авчихаад лааны бүдэг гэрэлд та минь ном шагайж, хүүдээ үлгэр уншиж өгсөн. Одоо эргээд бодоход ямар их хайр вэ. Та намайг хайрладаг тэр хайраараа гэр бүлээ хайрладаг халгисан эмэгтэй, хайр түгээгч юм байна. Хайр халгисан эмэгтэй минь, хайрт ээж минь. Хүү нь таныгаа маш санаж байна. Санаагаар болдог бол яг одоо гүйгээд очмоор байна. Хүү нь танайгаа санахдаа бичсэн шүлгээ дайж байна, ээжээ.
1
Хүүе л дээ энэ тэнгэр оддоо багтааж ядах нь
Унаж босох хүүгээ аргадаж тэвдэх
ээжтэй минь ижилхнийг ээ
Ганц үг илүүдвэл гоморхож чадах
Ганц үгээр дутаавал нурж мэдэх намайг
Хөлд ороход минь дэмнэсэн
Цочмог эвлэгхэн ээжийн минь тэргүүнд
Мөнгөн сор нэмэн харвах одод л
Миний эрмэгхэн зан шиг
Тэнгэрээсээ ямархан хол вэ
2
Миний зурдаг цэцэгс
Ээжийн минь залуу нас шиг үлдэж
Тэмдэглэлийн саарал дэвтрүүд
Ээжтэй минь өтөлнө
3
Ээжээ охин минь цэцэг зурж байна
Мэлмэрмээр гоо улирлыг
Бидэн хоёрт урлаж байна
| ХАЙР ХАЛГИСАН ЭЭЖ МИНЬ САЙХАН БАЯРЛААРАЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |