Цасан шуурга нүүр нүдгүй тавьж, дотуур байрны хүүхдүүд өрөө өрөөндөө бөөцийн сууж байлаа. Зарим нь цантсан цонхон дээр элдэв дүрс зурж санааширна. Бага ангийн хүүхдүүд өрөө хэсэж үймүүлнэ. Сурагчдын дотуур байранд болж өнгөрөх жирийн л нэг өдөр. Манай ангийнхан төгсөх анги тул байрны хүүхдүүдийг орж, гарах тал дээр анхаарал хандуулна. Би ангийнхаа хоёр найзтай нэг өрөөнд амьдардаг байсан юм. Шөнийн 00.00 цагт бид байрны хаалга аа дотроос нь түгжээд өрөөндөө орж амрахаар болов. Унтахын өмнө буу халж хэвттэл найз минь доод ангийн Ганчимэг гэх охинд сайн болсноо хэлж намайг захиа бичээд өг гэв. Хүний хайр сэтгэлийг илчлэх хүндэт үүргийг нэлээдгүй үнэт орж байгаад бичихээр боллоо. Зургийн дэвтрийнхээ голоос урж, харандаа барьж, баллуур дэргэдээ тавиад бичлээ. Үе үе найзынхаа зүг харвал орон дээрээ утсаар оролдоод тоож байгаа ч юм алга. “Яаж байна, гоё болж байна уу” гэж тэр огт асуусангүй тэгэхээр нь тогломоор санагдаад тэр охиныг хэрхэн чадаж, тоглож байснаа илүү цаасан дээр бичээд өгчихлөө.
Найз минь инээмсэглэсээр өөдөөс нь бостол тас хийтэл алгадаж, захиаг ураад өөдөөс нь шидэв
Найз минь захиаг уншиж ч үзэлгүй дугтуйнд хийж, дэрэн доогуур хийгээд унтаад өгөв. Хайрын захиа нь харин миний дэрэн доогуур байлаа. Өдөр хоногууд цас хайлах шиг чимээгүй аниргүй өнгөрч нэг л мэдэхэд хавартай золгов. Нойтон бударч хүүхдүүд гараасаа хөтлөөд тоглож байсан цаг. Манай найз гаднаас цасан шамраг болсон цагаан толгойтой гүйн ирээд “Би нөгөө захиагаа одоо өглөө” ор дэрээ ухсаар захиагаа барин гараад гүйчхэв. Жинхэнэ захиа надад байгааг би хэдийн мартжээ. Захиа өгсөн хүн гэдэг догдлол дүүрэн. “Ямар хариу ирэх бол. Найз нь ингээд төгсөхийн даваан дээр найз охинтой боллоо доо. Цаадхи чинь ойрд надад их хандтай байгаа” гэх мэт зогсоо зайгүй ярина. Манай өрөөнийхөн ч түүнийг нь дэмжиж хайр сэтгэл нь бүтнэ гэдэгт итгүүлнэ. Маргааш нь бид хичээлээ тарж ирээд өрөөндөө хувцсаа сольж байлаа. Гэтэл Ганчимэг гаднаас ороод ирэв. Найз минь инээмсэглэсээр өөдөөс нь бостол тас хийтэл алгадаж, захиаг ураад өөдөөс нь шидэв. Бид түүнийг гарсны дараа учиргүй ихээр инээмсэглэж билээ. Жинхэнэ захиа миний дэрэн доогуур байгааг найз минь мэдвэл намайг бас алгадах л байсан биз ээ.
| АЛГАНЫ АМТТАЙ ЗАХИА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |