
Үдэш болж байна, охин минь. Зул сарын шөнө. Миний бяцхан цайзын цэргүүд бүгдээрээ нойрсож байна. Дүү нар чинь, ээж чинь ч бас унтчихаж ээ. Бүдэг гэрэлтэй энэ өрөөнд ирэхдээ ээж, дүү нарыг чинь арай л сэрээчихсэнгүй. Чи минь алс холд. Гэсэн ч охин минь, чиний дүр төрх нүдэнд минь үзэгдэхгүй бол би сохроос өөрцгүй. Одоо чиний зураг ширээн дээр, дүр төрх чинь сэтгэлд минь байна. Харин чи хаана байна вэ.
Агуу их Парисын тайзан дээр бүжиглэж явааг чинь мэднэ. Татар хаанд богтлогдсон франц бүсгүйн дүрд тоглож байгааг чинь сонсов. Гоо үзэсгэлэнтэйгээр бүжиглэ, од шиг гэрэлт. Харин бусдын хэлсэн талархал, магтаалд согтож, чамд өгсөн цэцэгсийн үнэрт толгой чинь эргэвэл захиаг минь уншиж байгаарай. Зүрх сэтгэлээ сонсоорой.

Жаахан охин байхад чинь орны дэргэд хэчнээн шөнө зүүрмэглэн суусныг, “Нойрсож буй гоо бүсгүй”-н тухай үлгэр уншиж өгдөг байсныг санадаг уу. Аав нь зүүрмэглэх бүрдээ “Миний зүүд бол охины минь мөрөөдөл” гэж хэлдгийг мэдэрдэг байсан уу. Охин минь, одоогийн чамайг аав тэртээд харж байсан юм.
Чи гүнж, ахайтнуудад зориулсан торгон даашинзтай бүжнэ. Харин би уранхай, томдсон өмдтэй бүжиглэдэг хөгшин алиалагч Чарли. Би Лондонгийн гудамжаар дуулж, бүжиглэж, гуйлга гуйж явсан. Гэр оронгүй байх, ядуу амьдрахын зовлонг сайн мэднэ. Тэр үед цээжин гүнээс минь төөнөх итгэлийг зөрж өнгөрөх хүмүүсийн шидсэн ширхэг зоос шархдуулдаг байлаа. Хүмүүс инээх үед би дотроо нууцхан уйлж суудаг байлаа.

Энэ захидалтай хамт мөнгөний дугтуй явууллаа. Дотроос нь авах дэвсгэрт болгоныхоо гурав дахийг нь өөр хүнийх гэж бодож байгаарай. Би гайхалтай нэгэн болох гэж амьдраагүй. Хүн шиг л хүн байх гэж амьдарсан. Чамайг ч бас тэгж бодоосой гэж хүснэм. Үнсье, охин минь...
Чарли
1965 оны арванхоёрдугаар сар.

| Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |