Эрдмийн баяраараа А үсэг болсон олон хүүхэд барилгачин, үсчин, ачигч, жолооч, инженер, өмгөөлөгч, цагдаа, хилчин, улстөрч, тогооч, гагнуурчин гэх янз бүрийн мэргэжил сонгосон байдаг байх. Саяхан өнгөрсөн жил сургуулийн босгоор алхсан бяцхануудын эрдмийн баяр болжээ. Нүүр хуудсаар дүүрэн багачуудын цагаан толгойн үсэг болсон зураг хөвөрч, “Миний хүү, охин тийм үсэг боллоо. Онц сурдаг хүү, охин минь цагаан толгойн магнайд нь зогсож байна” гээд баярлаж, хөөрсөн эцэг, эхчүүдийн сэтгэгдэл дүүрэн байна.
Саяхан найзуудтай хэсэг чаталлаа. Нэг найз маань “Манай хүү эрдмийн баяртаа оролцоод ирлээ. Нөхөр бид хоёр хүүгийнхээ ачаар нүүрэн эгнээнд сэтгэл өндөр суулаа. Хүү минь цагаан толгой эхлэл болох А үсэг боллоо. Багштай нь ярьж, сургуулийнх нь удирдлагуудыг оролцуулж байж арай гэж А үсэг болголоо” гээд хүүхдийнхээ эрдмийн баяраар хүртэл арын хаалга татаж яваагаа илчилж орхив. Нөгөө нь зөрүүлээд “Онц сураад ч мөнгө байхгүй бол А үсэг болгож чадахгүй юм билээ. Хүүхдүүдээ тэгш байлгах үүднээс 35 үсгээ сугалуулсан ч мафан ордог юм шиг байна лээ” гээд л бичиж өгөв. Тэгсэн харин нэг найз маань “Би ч хүүдээ танай анги 39 хүүхэдтэй болохоор үсэг болж чадахгүй ч байж магад. Тийм учраас битгий сэтгэлээр унаарай” гээд явуулсан чинь Р үсэг болсон байна лээ” гээд тэдний яриа өндөрлөв.
Юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр таны хүүхэд А үсэг болсон ч, Я үсэг болсон ч, үсэг болоогүй байсан ч хэвээрээ байна шүү дээ. Энэ хоёр үсгийн аль нэгийг нь сонгоод сайн явдаг гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Тавилангаараа л амьдарна шүү. Өөрсдийнхөө нэр нүүрийг бодож, зиндаархах гэсэндээ нялх үрээ авлигын хэрэгт хар багаас нь бүү оролцуулаарай. Хожим “Чиний аав, ээж чамайг А үсэг болгохын тулд сургуулийн захирал, багшид чинь мөнгө төлж байсан” гэж сонсвол хүүхэд тань таниас ичих байх даа...
| ЗУРВАС: А ҮСЭГ БОЛСОН Ч, Я ҮСЭГ БОЛСОН Ч, ҮСЭГ БОЛООГҮЙ БАЙСАН Ч АЛГААГИЙН ХҮҮХЭД ХЭВЭЭРЭЭ ШҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |