... Тэр хүнийг би магадгүй хамгийн сайн мэднэ. Инээмсэглэх нь, гомдох нь, аливаад заримдаа яардаг нь, ерөөс сайн хийгээд муугийн тухай төсөөллүүд минь адилхан учраас. Бас түүний гуниглах нь миний уярахтай, миний уярах түүний гунихтай төстэй болохоор. Тоочин тоймлох шалтгаан байхгүй ч бид үргэлжид л ойлголцох байсан болов уу гэж итгэдэг тийм хүн.
Сэрүү унасан өдрүүдийн гуниглуу дүр төрхийг тэр хотоос л жинхэнэ утгаар нь харж болдог гэж бодогдсон намрын орой. Жихүүн, харьж яваа цагийн аясыг мэдрүүлсэн, ямар ч шалтгаангүйгээр сэтгэл бүүдийсэн, урьд урьдынхаас үүгээрээ л ялгаатай тийм нэг өдөр ямар нэгэн шалтаг олоод намайг инээлгэчих санаатай яваа, тэр. Ялимгүй томдсон хар хүрэмнийхээ халаасыг эв хавгүйгээр ухах ч гарт нь торох зүйл тэнд үгүй бололтой... Хэн нэгний гунигийн шалтгаан болж байгаагүй гэмээр зөөлөн, даруу түүний гэмшсэн харцтай нүдийг хараад улам ч гунигтай болчих шиг.
Халааснаасаа юу ч юм олсны эцэст тэр гэнэт инээмсэглэв. Олсон зүйлээ гартаа атгаад над руу сарвайх нь өөр ямар нэгэн зүйлээр тайтгаруулж чадахгүйгээ мэдээд арга барагдсан байх гэмээр. Хайж олоод өгсөн зүйл нь цаас нь үнгэгдсэн чихэр! Бүүдийсэн, онхи шалтгаангүй гунигласан, ерөөс надаас хамааралгүй зүйлд дэмий шаналсан би гэнэт инээмсэглэчихлээ. Гэнэт л цэлмэж, амьдралыг, өөрийгөө, өмнө минь зогсоо тэр хүнийг огт өөрөөр олж харсан...
-Дандаа чихэр халааслаж явдаг юм уу гэх асуултад түгдрэх ч үгүй “Тийм” гэв. Яагаад гэж лавлаагүй ч тэр орой, маргааш нь, одоо ч хааяа гуниглуу харцтай яваа нэгнийг хараад хэн нэгний халаасанд яваа чихрийн ид шидийг мэдрэх шиг болдог. Түүн шиг, түүний өгсөн чихэр шиг баяр жаргалыг, цэлсхийсэн тайтгарал, инээмсэглэлийг өгдөг хүн олон байгаасай. Бас хэн нэгний минь амьдралд цөөнгүй л таардаг бүүдгэр, уйтай сар жилүүдэд чихэртэй өдрүүд олон байгаасай.
| Чихэртэй өдөр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |