Ээж ээ, таны минь бие сайн биз дээ. Энэхүү захиаг хүү нь эр цэргийн албанаас бичиж байна. Ах дүү, төрөл садангуудаар минь сайхан их биз дээ. Тандаа удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Тандаа зүүн хацар дээрээ үнсүүлээд мордсон хүү нь олон аав, ээжийн хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж явна. Монгол цэргийн жавхаа хийморь эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаанд суралцан мандах нарнаас эртлэн босож, сэргэлэн цовоо, өглөөг угтан сахилга бат, дэг журмыг сахин мөрдөж, цагийг баримталж, цагтай уралдаж эр шиг цэрэг яваа хүү нь. Гутлаа толь шиг тосолж, захны цагаан давуугаа хадаж, оройн зугаалгаа хийчхээд дулаан орондоо тухтай амарч байгаа. Шинэхэн цэрэг байсан хүү нь ирээд дөрвөн сар болжээ. Цэргийн амьдралдаа аль хэдийнэ дассан. Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрчээ. Учраа сайн олохгүй өрөөлдөж, алхах нь холгүй явдаг байсан үе саяхан. Цэргийн албанд ирснээс хойш хамгийн их сэтгэл догдолсон, хамгийн гоё өдөр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа байсан. Ээжийн хүү эх орны хүү боллоо шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхээ андгайлан тангарагласан нь эр хүн болж төрсний бахархал юм байна.
Монгол цэргийн жавхаа хийморь эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаанд суралцан мандах нарнаас эртлэн босож, сэргэлэн цовоо, өглөөг угтан сахилга бат, дэг журмыг сахин мөрдөж, цагийг баримталж, цагтай уралдаж эр шиг цэрэг яваа хүү нь
Хүү нь маш сайн байгаа болохоор санаа битгий зовоорой. Дулаан гутал, зузаан хувцас, үстэй малгай, хөвөнтэй бээлий хүнд хэрэгтэй илчлэг хоол хүнс дулаан байр, халуун дотно уур амьсгал хамт олон дарга нар гээд бүх зүйл маш сайн байгаа. “21 дүгээр зууны ухаалаг залуус ухаанаараа бүхнийг шийдэх хэрэгтэй. Уур омог нэг л хором үргэлжилдэг. Тэвчээртэй хүлээцтэй буурь суурьтай байх хэрэгтэй” гэж дарга нар маань хэлдэг. Зөвхөн цэргийн ухаанд биш амьдралын ухаанд ч бас давхар суралцаж байна. Цэргийн албандаа татагдан их зүйл сурч мэдсэн эх орны хүү болсондоо бахархаж байна. Ээж минь та эх орны хүүгээрээ бахархаарай. Эх орон, ээж хоёроо мөнхөд хайрлаж явна. Тандаа зөндөө их хайртай шүү. Уурлуулж, гомдоодог байсанд минь уучлаарай, ээж ээ.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Э.Ган-Эрдэнэ
Эх орон, ээж хоёроо мөнхөд хайрлаж явна. Тандаа зөндөө их хайртай шүү. Уурлуулж, гомдоодог байсанд минь уучлаарай, ээж ээ

| ЦЭРГИЙН ЗАХИДАЛ: Ээжийн хүү эх орны хүү боллоо шүү дээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |