Ээлжийнхээ амралтаа авсны маргаашнаас нь эхлээд хэдэн өдөр эмнэлгээр явлаа. Даралт ихэссэн шалтгаанаа оношлуулж, эмчилгээ хийлгэхээр очсон юм.
Ерөнхий эмчид үзүүлэх цаг авч, цусны шинжилгээ гээд арав гаруй шинжилгээ өгөх боллоо. 07:00 цагаас эхлээд дугаарлаж арай гэж цусны шинжилгээ өгөхөөр болов. Гэхдээ гурван өдрийн дараа хариуг нь авах гэнэ. Цэвэрлэгчээс эхлээд сувилагч, эмч гээд хүн бүр л уур уцаартай харагдана. Хүмүүстэй шахцалдаж зогсож байгаад арай гэж цаг нь болохоор өөр хүн оруулчихна.
Мөн сувилагч нь “Өнөөдөр хүн үзэхгүй. Маргааш ир” гээд явуулах. Маргааш нь очихоор “Өчигдөр үзүүлэхгүй яасан юм” гээд ширэв татна. “Та тэгж хэлээд явуулсан биз дээ” гээд хэл ам хийхээр эмч нь “Та зүв зүгээр байна” гээд гаргах эсвэл дадлага хийж байгаа оюутнуудаар үзүүлэх ажээ. Аргаа бараад сууж байтал хажууд сууж байсан залуу “Чи костюм өмсөөд, зангиа зүүгээд хүрээд ир. Наадуул чинь маргааш нахилзаад л үзнэ” гэдэг юм байна. Би ч яахав амарч байгаа болохоор биед амар чөлөөтэй хувцас өмсөөд яваад байсан хэрэг. Залуугийн зөвлөснөөр маргааш нь костюмоо өмсөөд баярт оролцох гэж байгаа хүн шиг “гоё” амьтан очлоо. Тэгсэн өчигдөр нь “Шал угаах гээд байхад саад болж зогслоо” гэж ирээд л загнаж байсан үйлчлэгч эмэгтэй “Уучлаарай, та холдож байхгүй юу. Энэ хавийг арчих гэсэн юм” гээд зай тавьж өгөхөөр угааж дууссаныхаа дараа “Баярлалаа” гэж ч байх шиг.
Э.Баатар
| ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХДЭЭ ГАНГАРЧ ОЧООРОЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |