Хэн бүхэн бодолдоо жим татаж явна. Би ч мөн адил. Хөвөх бараан үүлс дээрээс биднийг тольдож, хөхрөх тэнгэр таг дуугүй гөлөрнө.
Энэ ертөнц өөр нэг ертөнцтэй үгсэж, эмх замбараагүй бүхэн ноёлно. Энэ мөчид яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн
Ор санаандгүй явтал он цаг яаран нисэж ирнэм
Он цаг нисэн нисэн ирнэм
Хэзээ ч хүмүүс шувуу шиг нисэж, модод шиг ойд амьдрахгүй. Шувуудгүй тэнгэр, мододгүй ой, цасгүй өвлийг ч төсөөлөшгүй. Эсвэл бороо өвөл ороод, цас зунаар унадаг орчныг бодох аргагүй.
Цаашлаад өвөө болохоосоо хүүхэд хүртлээ үргэлжлэх жам ёсыг ч хүсэхгүй. Ийм жирийн биш зүйлийг бид угаас хүлцэхгүй. Нэгэнт дасал болсон ертөнцөөсөө урвах аргагүй. Өөрчлөх гээд ч өөрчлөгдөшгүй энэ энэ ахуйг өөрөөр харах боломж бол төсөөлөл. Төсөөллийнхөө ертөнцөд бид тэнгэрт нисэж, цас шиг бударч, навч шиг хийсэж, бороо шиг шивэрнэ. Хувирахгүй бүхнийг хувиргаж, биелүүлэхгүй бүхнийг биелүүлж болох ганц газар бол тэр. Хүсэл ч мөн түүний нэг хэсэг. Хүссэнээ хүссэнээрээ гүйцээх, хүсэмгүй зүйлийг ч хүсэж болох орон зай бол тэр. Түүнд хүрэх зам бол бодол, зүүд. Зүүдээрээ өөр ертөнцөд айлчилж, тэнд энэ ертөнцөд үзсэн бүхнээсээ тэс өөрийг үзсээр сэрдэг бол бодлоороо мөн төсөөллийн ертөнцөд очдог. Бодол бол хязгааргүй. Юу ч бодсон, ямар ч бодолд автсан зогсох хэмжээ хязгаар гэж үгүй. Хүн гэгч угаас хүсэл төсөөллөөрөө л өөрийгөө тэжээж амьдардаг мэт.
Ертөнц хэчнээн миний өмнөөс болохгүй гэж хашгирсан ч бодолдоо, төсөөлөлдөө алхсаар л байх болно. Төсөөллийнхөө ертөнцөд...
| ТӨСӨӨЛЛИЙНХӨӨ ЕРТӨНЦӨД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |