Тэмдэглэлийн дэвтрээсээ, хэчнээн жил бичиж буй энэ л үзэгнээсээ, бичихэд гардаг дуунаас нь, заримдаа хуруунууддаа хүртээж орхидог бэхнээсээ, бичгийн ширээ, тэрүүхэнд ургаж буй цэцэг, цэцгээ үргэлж магтаж, заримдаа цоо ширтчихсэн суудаг сэтгүүлч бүсгүйн тухай дурсамжаас ямар их тайвшрал олов оо, өнөөдөр. Энэ бүхэн намайг хүрээлээд байж л байсан атал цоо шинээр бий болсон мэт сэтгэл зөөллөхийн учир юунд байна вэ. Юухан хээхэнд ч буй сайн сайхныг анзаарах ч сөхөөгүй яарч, адгаж явдагтаа өмнө нь олж хараагүй байх гэж үү. Үгүй дээ. Юм бүхэнд шалтгаан бий.
Магад үгүй намар юмсын гоо сайхныг нээдэг байх. Бас бүхний үнэ цэнийг тэр л юу юунаас илүүтэй тодруулдаг байж мэднэ. Яаж гэж үү. Дэндүү гунигламаар ийм бор өдрүүд, ямар нэгэн учрал, зөнгүй гүн бодролууд, “Ингээд л хүйтэнтэй залгана даа” гэх ахуйн бодлууд, эргэж ирэхгүй цаг, мөч, хормууд, зунжин тоогоогүй навчис шарлаж, ахин амилахгүйгээр газраар нэг хөглөрсөн нь, тэднийг “тэнгэрт” ургаж байсан гэх юмгүй үлээн хийсгэж буй салхи, зун ирлээ ч ахин учрахгүй сайхан хүмүүс, эжийдээ очиж амжаагүй явтал дахиад л золгосон намар, нутаг буцаж чадаагүй өнчин шувуу, намрын буй бүхэн... уйтгарлаж, гуниглах, санаж сэхээрэх шалтгаан намарт яасан олон юм бэ. Ийм л өдрүүдээр хүмүүс буй бүхний үнэ цэнийг юу юунаас илүүтэй мэдэрдэг байх. Орчлонд намар ирдгийн учир шалтгаан энэ ч байж мэднэ. Байгаа бүхнээсээ аз жаргал, тайвшрал, гэгээн, хайрлахуйг олж, мэдэрч чаддаггүй хүмүүсийг тэр ийм гунигт бодлоор эрхгүй дарж, сэхээрүүлэхийг оролддог ч юм бил үү. Сэхээрсэн зарим нь өнгөрсний үнэ цэнэ, хайртай бүхнийхээ сайн сайхан чанар, гомдож, туньсан амрагийнхаа үнэн сэтгэлийг таньж, өмнөхөөсөө илүүтэй хайрлан, нандигнадаг ч байж мэднэ. Үүний л тулд намар болдог байх.
Зүгээр л жилийн дөрвөн улирлын нэг бус ухаарал сэхээрлийн гүүр, урьд нь олж хараагүйгээ харахын өгөгдөл нь намар. Яг л агуу их шаналанг түрүүлж мэдрэхгүйгээр асар их жаргалыг хүртэхгүй гэдэг шиг. Намрын ийм өдрүүд үгүйсэн бол хэчнээн хүн уйтгарлаж гунихыг мэдэхгүй, гуниглан алхаж явахдаа хэн нэгнийг магадгүй хамгийн сайн найзыгаа он цагийн тэртээд гомдоож орхисноо санан хөндүүрлэхгүй, цэцэг барьсаар гүйж очих сэдэл төрөхгүй, агуу найрагч, зохиолчид хайр дурлалын шаналанг амттайгаар илэрхийлэхгүй, аав, ээжийгээ дулаан хувцсаа бэлдсэн эсэхийг сэхээрэхгүй байх сан бол...
Амжиж мэдэрч, амжиж хайрлаж, амжиж уучлахгүй бол “Орчлонгийн намар ирнэ шүү” гэдгийг олон өнгөөр намар ийн харуулдаг бололтой.
Намрын ийм өдрүүд үгүйсэн бол хэчнээн хүн уйтгарлаж гунихыг мэдэхгүй, гуниглан алхаж явахдаа хэн нэгнийг магадгүй хамгийн сайн найзыгаа он цагийн тэртээд гомдоож орхисноо санан хөндүүрлэхгүй, цэцэг барьсаар гүйж очих сэдэл төрөхгүй, агуу найрагч, зохиолчид хайр дурлалын шаналанг амттайгаар илэрхийлэхгүй, аав, ээжийгээ дулаан хувцсаа бэлдсэн эсэхийг сэхээрэхгүй байх сан бол
| НАМАР |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |