Хүндэт багш таны амрыг эрье. Миний тухай та санахгүй байж мэдэх юм. Гэсэн ч бидний багш шавийн барилдлага үл устах хойно энэхүү захидлыг бичлээ. Говь-Алтайн 10 жилийн дунд сургуульд суралцаж, байхдаа танаар яриулж байсан Марк Твены “Жонон гуйлгачин хоёр” гэдэг зохиол одоо хүртэл миний санаанд байдаг юм. Тантай сургуулийн дотуур байранд оройн цагаар сонин зүйлс ярилцан өнгөрөөж байсан тэр цагийн хөгжилтэй үдшүүд одоо ч гэсэн надад дурсагддаг шүү.
Багш аа, өнөөдөр би цэргийн хүн болж өрнүүн амьдрал цэцэглэж байгаа Шарын голд албаа хааж байна. Манай дайчдын гараар цэцэглэж байгаа энэ нутгийн тухай бидний ололт амжилтын тухай та агшин бүрд сонсож, талархаж байгаа байх аа.
Цэргийн албанд эхэлж ирэхэд юм бүхэн хүний мэдэлд юм шиг санагдаж сэтгэл санаагаар унах цаг тохиолддог байсан. Гэтэл одоо энэ бүхэн устаж бүхий л зүйлийг эх орны эрх ашгийн үүднээс ойлгож түүндээ зүтгэж явах боллоо. Цэргийн газар хүнд ийм л ойлгоц төрүүлж хүнийг хүмүүжүүлж чаддаг юм байна. Энэ завсар бол Улаан-Од сонинд мэдээ бичиж эхэлсэн. Энэ маань надад үр дүнгээ өгч өнөөдөр би сонины идэвхтэн бичигчийн тоонд бүртгэгдсэн маань хүндэт багш таны ач шүү. Бас ч тэмдэглэлийнхээ дэвтэрт ганц нэг шүлэг бичсэн маань зөвхөн хувийн шүлгээс хэтрээгүй ч амьдралыг дархалж байгаа дайчид, ард түмнийхээ тухай, тэдэндээ дуулж өгөхийг хүсэх боллоо. Энэ бүхэнд таны зөвлөгөө, заавар хэрэгтэйг ухаарч захидлаа бичиж сууна. Та миний бичсэн эдгээр зүйлд халуун сэтгэлийн зөвлөгөө өгч тусална уу? Надтай захидлаар харилцаж миний хүсэл бодолд оргилон байгаа чин эрмэлзлийг хуваалцахыг хүсэж захидал бичсэн таны шавь
Түрүүч Санжийн Пүрэв
1964 оны хоёрдугаар 23. Шарын гол
| СГЗ С.Пүрэвийн XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэвт хаягласан захидал |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |