...Орон байр, унах машин, алтан бөгж, үр хүүхэд, өндөр албан тушаал, нижигнэсэн алга ташилт дагуулсан гайхам ололт...
Жаргалтай байхын тулд бидэнд ямар их зүйл хэрэгтэй гээч? Жаргалтай байхын ч бус, амжилттай гэж харагдахын тулд гэвэл илүү оновчтой. Хоногийн 24 цагийн 21-т ажиллаж, олон нийтийн сүлжээнд цагаа үрж, цаашлаад нөгөө л хэн нэгний хэлсэнчлэн, бодож олсончлон, эсвэл өөрсдөө зохиоцгоосон амжилтын хэмжүүр өөд алхам алхмаар дөхөж, хүрцгээж... тэгээд цаашаа юу гэж? Дахиад л нэг зүйлд, гэхдээ урьдны хүссэнээсээ арай дээгүүр зүйлд хүрэх, олж авахын төлөө зүтгэцгээнэ.
Амжилт гэдэг үг одоо сонсогдож, ойлгогдож буйгаасаа 20 жилийн өмнө тэс өөр байсан гэдгийг бидний дунд санах хүн үлдсэн болов уу гэж хааяа бодогдоно. Хэн нэгний (тэр тусмаа өөрийнхөө) өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх л амжилт биш гэж үү? гэх хариултыг сонсох нь олон байх биз. Амьдралын замаас бид өчүүхэн ч хазайлгүй, ангаа хийх нь ангаа л хийж, галаа манах нь галаа л манаж, түүнээсээ сэтгэл ханамж мэдэрч олон зуун жил амьдарсан ч эрх чөлөө, нийгэм, технологийн бидэнд авчирсан үй олон боломжийн дүнд бүгдийг, нэгэн зэрэг авахыг амжилт гэж ойлгодог болсон ч байж мэднэ.
Гэтэл бидний амжилтын цуглуулга бохь шиг сунаж, тэднээс нэг нь, эсвэл олон нь үгүй бол өөрийгөө азгүй нэгэн хэмээн итгэж, төгс төгөлдрийн төлөө улайран зүтгэгчдийн эгнээнд сайн дураараа нэгдэн, дуусашгүй тойрогт орно. Тийм ээ, амжилтын төлөө шүү дээ. Бид шинэ хүрэм, шинэ машин, шинэ сууц, шинэ эхнэр хүсэх эрхгүй гэж хэлэх гэсэн юм биш. Хүссэн бүхнээ гүйцэлдүүлсэн хойноо дахин амжилттай гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрч чадах эсэх л сонин байна.
Амжилтад хүрэхийн төлөөх төгсгөлгүй хөөцөлдөөн, амжилтын дараах их хоосорлоос аврах эмийг уг нь бид мэднэ дээ. Хүлээн зөвшөөрөх амаргүй ч энэ амьдралд бүтэлгүйтэх, бусдын, өөрсдийн хүссэн шигээ байж чадахгүй мөч олон. Энэ олон мөчийг хүлээн зөвшөөрөх, туулж гарах... Арай энгийнээр хэлбэл, лүүзэр байх эрх. Юу ч хийхгүй, юу ч хайхгүй, заримдаа юу ч үгүй, зүгээр хоосон байх эрх. Ийм байж чадахыг өөртөө зөвшөөрөх эрх...Үгүйдээ л, өөрийн цагийн хүлээх, тавьсан зорилгодоо алхам алхмаар дөхөх, хүсэл бүр биелдэггүйг санах...Хэзээ ч бүрэлдэхгүй зүүдний, төсөөллийн ертөнцийн төлөө хөлөө хугалан тэмүүлэхээс илүү алддаг, онодог, урагшилдагийнхаа хэрээр бас ухарч болдог, илүү ихийг хүсэхээсээ өмнө илүү багаасаа ханамж авдаг болох нь, лүүзэр байж чадах ч бас амжилт...
| Лүүзэр байх эрх |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |