"Х-ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг бид тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь мэдэх билээ. Дэлгэцнээ "Миний хөрш чөтгөр", "Худалч залуу", "Найз", "Болсон явдал", "Танхай тээгч", "Шуугиан таригч", "Ууртай шувууд", "Гэрлэн дохио", "Нүдээ аниад төсөөл", "Аз жаргал", "Солиот эх", "Алтан өндөг", "Гэрч", "Овгорын овгор", "Базарваань", "Хөөрхөн ээжтэй охин", "Төлөөс", "Хайрыг битгий гомдоо", "Эмэгтэйн кэйс", "Ээж" зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон бол тайзнаа "Сэрүүн хасын нууц", "Аянгын бороо", "Гэм зэм", "Зохиолгүй амьдрал" зэрэг жүжгийн дүрээр нь бид мэдэх билээ. Мөн өчигдөрхөн нээлтээ хийсэн OI энтертайментын ээлжит бүтээл болох "III дахь цохилт" киноны Ялалтын дүрд тоглосон байна.
Тэрбээр "СУИС-ийг төгсөөд театрын жүжигчин болох байх гэж багш, өөр бусад хүн ч хэлдэг байсан. Харин арван жилийнхэн намайг жүжигчин болно гэхэд гайхдаг байлаа. Яалт ч үгүй 2004 оноос 16 жил явсан болохоор хүмүүс хүлээн зөвшөөрчихдөг юм байна. Би арван жилдээ бүрэг ичимхий, хаалттай хүүхэд байсан. Тийм бүрэг ичимхий хүүхэд гэнэт “би жүжигчин боллоо” гэхээр гайхах нь аргагүй л дээ. Төгсөх курст ангийнхаа багшдаа хэд хэдэн жүжгийн санал хэлдэг. Багш шавь нараа мэдэх учраас “миний хүү энэ жүжгийг сонго, энэ дүрд тогло” гээд хэлж өгдөг. Би А.П.Чеховын “Иванов” жүжгийн Львов эмчийн дүрд тоглож байсан. “Цахлай” жүжигтэй адилтгаж болохуйц сэтгэхүйн драм л даа маш хүнд жүжиг" гэж ярьсан байдаг. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт хүсье.
| Жүжигчин Т.Бархүүд төрсөн өдрийн мэнд хүргэе |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |