-Сайн байна уу. Өвөөгийнхөө нэрэмжит санг байгуулж байгаа юм байна. Энэхүү сан нь ямар зорилготой, хэрхэн бүтээл туурвилыг нь хүргэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-"Бавуугийн Лхагвасүрэн сан"-г байгуулсан зорилго гэвэл өвөөгийнхөө үлдээсэн их бүтээл, туурвил, оюуны өвийг нь бид олон улсад таниулах, Монгол түмэндээ түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийг хайрлах, дээдлэх, хамгаалах зорилготойгоор байгуулсан юм. Мөн энэ цаг хугацаа бол хамгийн тохиромжтой гэж үзсэн. Өвөөгийн минь соён гэгээрүүлэх үйл явц нь зогсохгүй үргэлжлэх ёстой гэж үзсэн. Өвөөгийнхөө бүтээл туурвилыг тодорхой хугацааны давтамжтайгаар, эмх цэгцтэйгээр хүмүүст хүргэхийг зорьж байгаа. Өвөөгийн бүтээлээс гэхэд тайз, дэлгэц, дууны шүлэг, амьдралдаа баримталж байсан зарчим байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэх зорилгоор "Бавуугийн Лхагвасүрэн сан"-г байгуулсан.
-Найрагчийн хэвлэгдээгүй хэчнээн бүтээл байдаг вэ. Сүүлд өөрөө ном бүтээл хэвлүүлэхээр бэлтгэж байсан болов уу?
-Хэвлэгдээгүй бүтээл олон байгаа. Өвөө маань байнгын шүлэг, зохиол, найраглал бодож, бичдэг хүн байсан. Тэгэхээр бичсэн, туурвисан олон бүтээл байгаа.
-Сан байгуулсан мөртлөө идэвхгүй үйл ажиллагаатай байх нь бий. Та бүхний хувьд энэ талд ямар бодолтой ажиллаж байгаа вэ?
-Бавуугийн Лхагвасүрэн гэх хүний үр удам байсан байгаагүй ч сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Энэ бол ерөөсөө ямар ч төлөвлөгөө гаргах шаардлагагүйгээр бидний биелүүлэх ёстой нэгэн чухал үүрэг юм. Түүнээс сангийн хугацааг тодорхойлох аргагүй юм. Сандаа эхний ээлжид өвөөгийн бүтээлийг төвлөрүүлнэ, эмхэлнэ, цэгцэлнэ. Уншигчдадаа түгээнэ. Олон улсад дэлгэрүүлж, таниулна. Мөн эрдэм шинжилгээний бага хурал зарлана. Өвөөгийн бүтээлд судалгаа хийдэг хүмүүсийг дэмжиж, уран бүтээлчидтэй хамтарч ажиллана. Нийгмийн хариуцлагын хүрээнд утга зохиолын чиглэлээр сурдаг оюутнуудад чадах чинээгээрээ тусалж, болж өгвөл тэтгэлэг өгөх асуудлыг ярьж байгаа. Мөн өвөөгийн бүтээлд судалгаа хийдэг бусад орны эрдэмтэн, судлаачидтай ч хамтарч ажиллана.
-Олон уншигч их найрагчаа санан, үгүйлж байгаа. Уншигчдад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулахаар бодсон байгаа бол?
-Манай гэр бүл болон миний хувьд өвөөгөө их санадаг, дутдаг. Саналаа гээд яах билээ дээ. Бидний дундуур жам урсаж байгаа. Дахиад өвөөтэйгээ уулзахгүй шүү дээ. Гэхдээ өвөөгийн хийсэн бүтээлийг уншиж, харж, сонсож суухад заримдаа сэтгэл дэвтэж, уулзсан юм шиг жаахан ч гэсэн мэдрэмж авдаг. Үүн шиг өвөөг уншдаг, сонсдог, хайрладаг, биширдэг олон хүн байгаа учраас хүмүүстэй өвөөгөө уулзуулж байя гээд л энэ санг байгуулсан. Бүтээл туурвилыг нь тасдуулахгүй, үеийн үед үзэгч, сонсогчтой уулзуулахыг зорьж байгаа.
| С.ХАБУЛ: Өвөөг минь санаж байгаа уншигчдаа бүтээл, туурвилтай нь уулзуулахаар "Бавуугийн Лхагвасүрэн сан"-г байгуулсан |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |