Дэлхий дахинаа подкаст сонсох нь амьдралын хэв маяг нэгэнт болжээ. Залуус хотын хэмнэлтэй амьдралд цаг хормыг алдахгүйгээр өөрийгөө хөгжүүлж, олон талын мэдлэгтэй болох зорилгоор хүссэн газраа подкаст сонсож байна. Эргэлт.мн сайт амралтын өдрөөр сонсох зургаан подкастыг онцолж байна.
Олон талт сэдвээр залуус энгийн, хөгжилтэй яриа өрнүүлнэ. Нами, Сэндэр хоёрын хөтөлдөг “Хүмүүс яагаад сошиалд донтдог вэ, бүгд яагаад PUBG тоглоно вэ, бэлэн гоймон яагаад ийм гоё юм бэ” гэх зэргээр чөлөөтэй ярилцдаг “Бидний нууц” подкастийг онцолж байна.

Дөлгөөхөн, уянгалаг хоолойтой Ц.Ариунсанаагийн “Санаагийн подкаст”-ийг онцолж байна. Подкастад урлаг, утга зохиол, уран зургийн тухай түлхүү ярилцаж номын зохиолч, орчуулагч, уншигчидтай яриа өрнүүлдэг.

“Rusty Talks” нь кино ертөнцийн олон талт мэдээ мэдээлэл хүргэдэг подкаст бөгөөд кино хэрхэн бүтдэг, бидний анзаараагүй алдаа, кино нууцын талаар ярилцдаг.

Уран зохиол, нийгмийн шинжлэх ухааны бүтээлийн талаар тухайн салбарын эрдэмтэн, зохиолч, редактор, орчуулагч нар уншигчийн төлөөллийн хамт ном эсхүл сэдвийн хүрээнд хөөрөлддөг Reader подкастыг онцолж байна.

Бид шинжлэх ухаан, хувь хүний хөгжил, намтар төрлөөр бэстселлэр болж буй, олны дунд ихээхэн шуугиан тарьж байгаа номыг бүгдийг нь уншиж амждаггүй. Харин уг подкаст тухайн номын агуулга, санааг нь гаргаж, худалдан авч унших уу, үгүй юу гэдэг сонголтыг танд үлдээнэ.
![]()
“Ub comedy Club”-ын залуусын хөтлөн хүргэдэг “Битгий сонс” подкаст нь цаг үеийн тулгамдаж буй асуудал, сэтгэцийн эрүүл мэнд, онолын физик гэх мэт олон сэдвийн хүрээнд тухайн салбарын хүмүүсийг урьж оролцуулдаг байна.

| Амралтын өдрөөр сонсох 6 подкаст |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |