Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, орчуулагч Түндэвийн Юмсүрэн таалал төгсжээ.
Т.Юмсүрэн нь ажиллаж байхдаа хөдөлмөрийн хүмүүсийг сурвалжлан, даацтай наруулал, тэмлэглэл, сурвалжлага олныг бичсэн нэрт нийтлэгч, сэтгүүлч юм.
Тэрээр газар тариалан, ой мод, уул уурхай, мал аж ахуй, хэлмэгдүүлэлт, Халх голын дайн, хүний ёс суртахуун, хайр сэтгэл зэрэг янз бүрийн сэдвээр “Ахин цэцэглэхгүй яргуй”, “Хөвчийн униар”, “Хорвоо хөмрөх мөч”, “Утаат шөнө”, “Даван дээр”, “Ялалтын дараах түгшүүр”, “Гэмшил”, “Шалгалт” зэрэг 20-иод тууж бичиж уншигчдын талархлыг хүлээсэн хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч байлаа.
Т.Юмсүрэн 80 гаруй өгүүллэгтээ хүний мөс чанар хайр сэтгэл, амьдарлын гарцаагүй байдлаас үүдэн бий болсон зовлон, бэрхшээлийг давахын төлөө тэмцэл зэрэг ээдрээтэй хурц асуудлыг уран яруу дүрслэл зураглал сайтай, дүрийн дотоод ертөнцийг уудлан харуулахыг хичээдэг зохиолч юм.
Түүний өгүүллэгүүд нь орос, украйн, унгар, герман, казахстан, буриад хэлнээ орчуулагдан хэвлэгджээ.
Гадаад орнуудын утга зохиолд гарч байгаа шинэ урсгал хандлагын тухай “Романы тухай шинэ онол”, “Модернизм шинэ арга уу” “Постмодернизмын дараа утга зохиол байхгүй болох уу”, “Өнөө үеийн баримтат зохиол”, “Өгүүллэгийн учир”, “Эерэг баатрын тухай эргэцүүлэл” өгүүллүүд бичсэнээс гадна дэлхийн арван нэгэн орны 17 зохиолчийн 24 шилдэг өгүүллэгийг орчуулан “Өнө дорнын шилдэг өгүүллэгүүд” нэртэйгээр хэвлүүсэн утга зохиол судлалд, шинэ залуу үеийнхэнд утга зохиолын боловсрол олгоход үлэмж үнэ цэнтэй хувь нэмрийг оруулсан гэж МЗЭ-ийн Удирдах Зөвлөл зүй ёсоор үнэлэн тэмдэглэж байна.
Мөн Ази, Европ, Латин Америкийн онуудаас Нобелийн шагналыг хүртсэн Р.Таагуур, Я.Кавабата, Кэнзибур Оэ, Иван Бунин, Жан Поль Сартр, А.Камю, Г.Маркес нарын зохиолчдын тууж өгүүлэгүүдийн түүврийг “Хүн дүрс хонинууд” нэртэйгээр хэвлүүлсэн. Үүнээс гадна дэлхийн нэр цуутай 26 зохиолчийн өгүүллэг, ярилцлага, өгүүлэл, уран бүтээлийн хөрөг, дурьтгал эмхэтгэл “Дэлхийд алдартай зохиолчид” нэртэйгээр хэвлүүлсэн.
ХХ зууны Монголын хүүрнэл зохиолын авьяаслаг зохиолчийн нэг, нэрт орчуулагч, сэтгүүлч, нийтлэгч Түндэвийн Юмсүрэнгийн эгэл даруу, нөхөрсөг зан чанар, хөдөлмөрч хичээнгүй зан төрх, туурвил бүтээл нь бидний зүрх сэтгэлд үүрд оршино.
Ум сайн амгалан болтугай.
| ЭМГЭНЭЛ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |