74 кг жинд 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ З.Сумъяабазар эхний хүрэл медалийг авчирсан юм. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн аварга Япон Улсын тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Казахстан Улсын тамирчин Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөө Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялж, шагналын тавцанд гарсан байна.
Харин 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Цогтгэрэл өнгөрсөн жилийн медалийн өнгөө ахиулжээ. Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Казахстаны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Гэвч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Иран Улсын тамирчин Камран Гасемпурт цэвэр оноогоор (0:10) ялагджээ.
Мөн энэ өдөр чөлөөт бөхийн ОУХМ Д.Хүдэрбулга 125 кг жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг (10:0) цэвэр ялснаар “Алматы-2021”-ийн дэвжээнд Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирсан юм. Мөн уг тэмцээнээс хүртсэн хүрэл медаль нь Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь Ази тивийн 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байжээ
| “Алматы-2021” тэмцээнээс манай тамирчид НЭГ мөнгө, ХОЁР хүрэл медаль хүртлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |