“Грийн шоу” продакшн болон Монголын үндэсний бөхийн холбоо нар хамтран "Хийморь" төслийн хүрээнд улсын харцага цолтой бөхчүүдийн дунд бооцоот барилдаан зохион байгуулахаар болжээ. Уг бооцоот барилдаанд улсын харцага цолтой найман бөх буюу улсын харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Т.Баасанхүү нар оролцох аж. Халз барилдааныг гуравдугаар сарын 14-нд Бөхийн өргөөнд зохион байгуулна. Улсын харцага цолтнуудын дундах бооцоот барилдаан зохион байгуулагдахаас өмнө зургаан өдрийн турш бөхчүүдийн тухай реалити шоу үзэгчдэд хүрэх гэнэ. Реалити шоунд "Грийн шоу" продакшн болон "25 дугаар суваг" телевиз нар хамтран ажиллах юм
Бооцоот барилдааны талаар “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн ажилтантай холбогдоход,
“Улсын харцага цолтой бөхчүүдийн дундах бооцоот барилдаан болохоос өмнө гуравдугаар сарын 8-наас эхлэн өдөр бүр бөхчүүдийн тухай реалити шоу үзэгчдэд хүрнэ. Реалити шоугаар дамжуулан үндэсний бөхчүүдийн бэлтгэл сургуулилт, хооллолт, уламжлал, ёс жудаг, соёлыг харуулах зорилготой. Харин гуравдугаар сарын 14-нд улсын харцага цолтой бөхчүүдийн дундах бооцоот барилдаан болно. Харцага цолтой найман бөхийн барилдааны даваа бүрийг сая төгрөгөөр үнэлж барилдуулна. Уг бооцоот барилдааныг бүх “IPTV”-гээр төлбөрөө төлөөд үзэх боломжтой. Цаашид энэ шоуг Японы сумо бөх шиг тогтмол уламжлал болгон үндэсний бөхийн цол бүрт тусад нь зохион байгуулна”
хэмээн мэдээлсэн юм.
.jpg)
Харин “Хийморь” төслийг санаачлагч “Грийн шоу” продакшны захирал Б.Батзолбоогоос тодруулахад,
“2012 оноос хойш зөвхөн үндэсний бөхийн барилдаан гэлтгүй өв соёл, үнэт зүйлсийг нь ард түмэндээ харуулж, таниулах зорилгоор “Хийморь” төслийг бичиж эхэлсэн. Энэ төсөл маань бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. "Хийморь" төсөл хэрэгжих энэ нэг жилийн хугацаанд бүх цолны бөхчүүдийг тусад нь барилдуулж, бүх цолноос түрүүлсэн бөхчүүдийг жилийн эцэст хооронд нь барилдуулж, монголын үндэсний бөхийн хамгийн шилдэг бөхийг шалгаруулна"
хэмээсэн юм.

| Улсын харцага цолтнууд бооцоотой барилдана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |