• Өнөөдөр 2026-04-04

Буянт сумын 100 жилийн ойн барилдаан аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлэв

    Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Скайтел” групп, “Их засаг” их сургууль, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүллээ.

    Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, “Эм Жи Өү Транс” ХХК, “Зорчигч Тээвэр-1” ОНӨААТҮГ, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Батхаан-Ойл” ХХК, “ Мах -Импекс” ХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо УБТЗ - Замын 3-р анги, “Тэс Сүмбэр” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар нар шалгарлаа.

   Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардууллаа.

    Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх таван сая, их шөвгийн хоёр бөх тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал гардлаа. Үзэгчдийн дундаас нэг сая төгрөгний азтан тав, О.Хангай аваргын зүгээс хүүхдийн зодог шуудагны азтан гурав, нэг тонн тарвасны азтан нэгийг тус тус тодруулсан юм.

   Маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-ны 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

 

 

 

 

 

 


 

 


Буянт сумын 100 жилийн ойн барилдаан аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188