Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Булонь-Биянкур хотноо зохион байгуулагдсан дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцов. Уулзалтыг Франц Улс болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь цөмийн эрчим хүчний уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, дэвшилтэт технологи, аюулгүй байдал хангахад чиглэгдэж байгаа юм. Мөн салбарын стандарт, хяналт шалгалтын тогтолцоог харилцан үялдуулах замаар олон улсын стандарт боловсруулан жигдрүүлэх, жижиг модульт реактор болон цөмийн станцын түлшний нийлүүлэлт, салбарын хүний нөөц зэрэг асуудлыг төр, аж үйлдвэр, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон талаас хэлэлцсэн чухал хурал болж өнгөрлөө.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Цөмийн эрчим хүч улс орны стратегийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал холбогдолтой болох юм. Салбарын тогтвортой байдалд түлшний баталгаатай нийлүүлэлт чухал холбогдолтой онцолж, уран олборлодог олон улс байгаа билээ.
Ураны олборлолтоо өргөжүүлэх гэж буй Монгол Улс, Казахстан Улсыг онцлон дурдаж, цөмийн салбарын тогтвортой байдалд түлшний нийлүүлэлт нэн чухал үүрэгтэй ба нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал байна” гэдгийг тэмдэглэв.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, Засгийн газрын гишүүн сайд, олон улсын байгууллагуудын удирдлага оролцов. Мөн аж үйлдвэр, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцон цөмийн эрчим хүчний ирээдүй, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, хэлэлцлээ. Сайд Б.Батцэцэг нээлтийн хуралдаанд оролцсон. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний төлөв, цөмийн эрчим хүчний талаарх байр суурийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан танилцуулав. Манай улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал нь нэн чухал болохыг тэмдэглэн аюулгүй, тогтвортой, хямд цөмийн эрчим хүчний хөгжлийг Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулах нь чухал болохыг илэрхийллээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Европ, Гадаад хэргийн сайд Жан Ноэль Барротай хоёр талын уулзалт хийж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцов. Уулзалтаас “Хямд, аюулгүй цөмийн эрчим хүчийг хүн бүрийн төлөө” тунхаглал болон цөмийн эрчим хүчний салбарын санхүүжилтийн тухай хамтарсан мэдэгдэл баталсанд Монгол Улс нэгдэн оров.
| Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |