Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвеги Улсын Ослогийн их сургуулийн харьяа Соёлын түүхийн музейд зочилж, Норвегийн нэрт аялагч Оскар Мамены өв сангаас бүрдсэн Монгол Улсын түүхэн цаг үетэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

XX зууны эхэн үед манай улсад амьдарч, ажиллаж байсан Оскар Мамен нь Өргөө хотод байх хугацаандаа Монголын түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн юм. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийн тэргүүнээр өргөмжилсөн түүхэн мөчүүдийг түүний авсан гэрэл зургууд тод томруун өгүүлдэг.

Түүнчлэн Оскар Мамен тухайн үеийн Өргөө хотын архитектур, хийд сүм, орд өргөө, худалдааны зах, гудамж талбай, хотын өдөр тутмын амьдрал, мөн Консулын дэнжид байрлаж байсан гадаадын пүүс, байгууллагуудыг гэрэл зурагнаа буулган үлдээсэн нь өдгөө түүх, соёлын судалгаанд үнэлж баршгүй эх сурвалж болж байгааг эрдэмтэн судлаачид онцолдог.

Соёлын түүхийн музей түүний үлдээсэн 3000 орчим гэрэл зургийн хальсыг сэргээн хэвлэж, цахимжуулан хадгалж байна. Мөн 130 гаруй эд өлгийн зүйлээс бүрдсэн цуглуулга, түүнчлэн хараахан сэргээгдээгүй, олон нийтэд дэлгэгдээгүй олон мянган гэрэл зургийн хальс тус музейд хадгалагдаж буй юм. Энэхүү үнэт өвийг нягт нямбай хадгалж, судлан хамгаалж, ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээж буй Соёлын түүхийн музейн хамт олон, судлаачид болон Оскар Мамены ач, зээ нарт талархалаа илэрхийллээ.
| Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |