“Чингис хаан” Үндэсний музейг үүсгэн байгуулах үеэс эхлэн дэлхий дахинаас Монголын эзэнт гүрэнд холбогдох дурсгалуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ үеэс эхлэн Япон Улсын өргөмжит консул, монголчуудын дотны нөхөр Каваүчи Широ нь Япон Улсын “Тэнри” их сургуулийн Санкокан музейд хадгалагдаж буй Чингис хааны “Алтан гэрэгэ”-ний “А” хуулбарыг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэн, Чингис хааны амьд ахуй цаг үеийн дурсгалыг монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн.
Тэрбээр монголчууд хуурай эх газар дээр хүн төрөлхтний захирсан Их эзэнт гүрнийг байгуулсан ч далай тэнгист ч хүчирхэг байсныг гэрчлэх XX зууныг хүртэлх хамгийн том Хубилай хааны усан цэргийн флотод холбогдох дурсгалууд Японы Эзэн хааны “Эрдэнэсийн сан”-д бүртгэлтэй Хубилайн довтолгооны үеийн дайны зургийг хуулбарлаж өгснөөр Монголчууд эх хувьтай нь харьцуулан үзэх боломжтой болсон.Үүнийг дахин хувилахыг хориглосон учир нь Япон Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан Монголын Юань Улсын үеийнх байх магадлалтай сэлэм, Их Юань Улсын эзэн хаан Хубилайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар зэргийг “Чингис хаан” Үндэсний музейд төлбөрийн нөхцөлгүйгээр хуулбарлаж өгсөн байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүндэтгэн хүлээн авч уулзан, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж “Талархлын бичиг”-ийг дурсгал болгон 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр өглөө.
Энэ үеэр С.Чулуун захирал хэлэхдээ, "Каваүчи Широ нь Монголын түүхэнд зүрх сэтгэлээрээ туслаж, Монголдын ард түмэн төдийгүй Монголын түүхийг үзэхээр ирсэн гадаадын үзэгчдэд Монголын түүхийн гайхамшгийг мэдрүүлэх ажлыг хийсэн гавьяатан төдийгүй “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт үнэт хувь нэмрээ оруулсныг тодотгов.
Төгсгөлд нь “Чингис хаан Хүндэтгэлийн өргөө”, “Алтан шүтээн” хөшөөнд хүндэтгэл үзүүлж гайхалтай бүтээл болсныг онцлоод миний хувьд хүндэтгэл дүүрэн талархлын бичиг авна гэж төсөөлөөгүй үнэхээр сэтгэл хөдөлж байна. Цаашид Монголын түүхтэй холбоотой дурсгалыг судалж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийх болно” гэдгийг Каваүчи Широ хэллээ.
| Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |