2001 оноос эхлэн “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн үзэсгэлэнг найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нартай хамтран хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” үзэсгэлэнг 2026 оны гуравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд зохион байгуулж үзэгчдэдээ толилуулах гэж байна.
Хадны зураг бол хүн төрөлхтний оюун санаа, уран сэтгэмжийн анхны илэрхийлэл төдийгүй түүх, соёлын “амьд архив” юм. Хад чулуунд сийлж, цохиж, зурж үлдээсэн дүрслэлүүд нь эртний хүний ертөнцийг үзэх үзэл, нийгмийн бүтэц, зан үйл, гоо зүйн мэдрэмжийг өнөө үед уламжлан хүргэдэг.
Монголын хадны зургийн урлаг нь Төв Азийн нүүдэлчдийн байгальтай шүтэлцсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, Бага Ойгорын хадны зураг, Цагаан Салаагийн хадны зураг зэрэг дурсгалт газруудад эмэгтэйчүүдийг ан ав, нүүдэл суудал, зан үйлийн хүрээнд дүрсэлсэн нь элбэг.
Тэдгээрийн дотроос эмэгтэй хүний дүрслэл онцгой байр суурь эзэлдэг нь нүүдэлчдийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, бэлгэдлийн утга агуулгатай нягт холбоотой юм. Эмэгтэй хүнийг зөвхөн гэр ахуйн хүрээнд бус, нийгмийн идэвхтэй гишүүн, анчин, морьтон, зан үйлийн оролцогч байдлаар дүрсэлсэн нь эртний нүүдэлчдийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо чухал байсныг харуулдаг.
Чулуун дээр сийлсэн энгийн мэт дүрслэл бүрийн цаана амьдралын тэнцвэр, байгаль-хүн хоёрын зохицол, эх дэлхийтэй шүтэлцсэн оршихуйн үзэл санаа нуугдаж байдаг гэдгийг та бүхэн тус үзэсгэлэнгээс олж харах юм. Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” үзэсгэлэнд Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “AI”-ийн видео бүтээлийг толилуулах юм.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, хамтрагчаар “Сэмүүн” студи, “AI” гүйцэтгэгч Х.Бөхтулга, археологийн зөвлөхөөр доктор (Ph.D) Т. Идэрхангай, дэмжигч байгууллагаар “Монгол костюмс”, “Аянчин” ХХК ажиллана.
| Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |