УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. Дархадын хотгорт үзэсгэлэнт байгальд оршдог энэ сум дархад ястан болон тува, халх ястанаас бүрдсэн 2200 орчим хүн амтай. Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас гадна ОХУ-ын Буриад болон Туватай хиллэдгээрээ онцлогтой.
Улсын хэмжээнд яндантай зуух ашиглаж байгаа хоёр сургууль байгаагийн нэг нь энэ сумынх юм. Мөн цэцэрлэг нь бас галладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд ашиглалтад орохоор хүүхдүүд дулаан байранд сурч хөгжил хөнцөл бүрдэнэ.
Харин сургуулийн тухайд хуучин барилга нь 1999 онд галд шатсан тул нутгийн иргэдийн санаачилгаар олон улсын байгууллагуудын хандив дэмжлэгээр шинэ сургуулийн барилга барьсан байдаг. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул гээд дархадын гурван сумын 264 мужаан ур ухаанаа дайчлан жил хүрэхгүй хугацаанд барьж босгосон энэхүү барилга нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэдий ч хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах шаардлага хангахгүй болсон.
2023 оноос шинэ сургууль барих зардлыг улсын төсөвт суулгаж, есөн удаа тендер зарласан ч гүйцэтгэх компаги олдоогүй. Учир нь газар зүйн байршлын хувьд алслагдсан тул тээврийн зардал өндөр гардаг, хөрс нь зөөлөн, намаг ихтэй болохоор өндөр даацын ачааны тэрэг явахад хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн өртөг зардал өндөр гарах учраас аж ахуйн нэгжүүд алдагдалд орохоос болгоомжилж, зориглож ордоггүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байна.
2025 оны хувьд төсвийн хэмнэлтийн хүрээнд зөвхөн өмнөх онуудад эхлүүлсэн барилгуудыг үргэлжлүүлэн барих бодлого барьж ажилласан. Харин энэ удаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ сургууль барихаар шийдвэрлэснийг Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхэд сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүд талархалтайгаар хүлээж авлаа. Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, П.Ганзориг нар тус суманд ажиллах үеэрээ иргэдтэй мөн уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
| Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |