Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музейгээс хамтран Европ, Азийн томоохон улсуудын нэр хүнд бүхий музейдэд хэд хэдэн цуврал үзэсгэлэнг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үзэглэсэн ажлууд бодит ажил хэрэг болжээ.
“Чингис хаан” үндэсний музей нь Итали Улсын Ром хотын “Боргезе” галлерейд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг анх удаа дэлхийн урлагийн сонгодогуудтай зэрэгцүүлэн дэлгэж сар гаруйн хугацаанд 40 гаруй мянган хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Хоёрдугаар сарын 26-ны өдөр Италийн эртний нийслэл Турин хотноо Занабазар “Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг дахин нээж, европийн үзэгчдэд хүргэж байна.

Энэ үеэр Дорно дахины судлалаар дэлхийд тэргүүлэх сургуулиудын нэг Наполи Дорно Дахины Их сургууль (Università degli Studi di Napoli “L’Orientale)-ийн урилгаар “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Занабазар: Тайгад нуугдсан бурхад" лекцийг танилцуулахын зэрэгцээ, тус сургуулийн Дорно дахины ард түмний музейтэй хамтран үзэсгэлэн гаргах, судлаач солилцох ажлыг хэрэгжүүлэхээр ярилцаж тохиролцов.
.jpg)
Академич С.Чулуун нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийдийн малтлага судалгааг долоон жил удирдан томоохон нээлтийг хийж, Өндөр гэгээний уран бүтээл алдарт бурхадуудаа урласан газар болохыг нотолсон. Наполи Их сургуулийн Дорно Дахины Судлал 1732 онд байгуулагдсан Европ тивийн дорно дахины судлалын ууган сургууль юм.
Тус сургуулийн Төв Ази, Хятад, Түвд, Араб хэл судлалын дотор монгол хэлийг тусгайлан хөтөлбөрт оруулж заадаг бөгөөд эзэнт гүрэн, Перс, Иль хантын тухай профессор Михайл Бернердани, монгол хэл, утга зохиолыг профессор Баярмаа Хаптагаева нарын нэр хүндтэй эрдэмтэд зааж буй аж.
| Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |