Ойрх Дорнод, Персийн буланд үүсээд буй хурцадмал байдлын улмаас “МИАТ” компанийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй саатжээ. Иран Улсаас пуужингийн цохилт өгч эхэлсэнтэй холбоотойгоор Бахрейны нийслэл орчимд дэлбэрэлт болсон байна. Монголын нислэгийн баг байрлаж байсан газраас ердөө хоёр километрийн зайд цохилт болжээ. Үүний дараа тухайн бүсэд яаралтай нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ.
Энэ талаар “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн мэдээлэхдээ, Филиппин–Бахрейн чиглэлд түрээсийн нислэг үйлдэж байсан багийн 28 гишүүнээс 14 нь ээлжээ хүлээн Бахрейнд байрлаж байсан гэдгийг онцоллоо. Аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн багийнхныг яаралтай шилжүүлж, Бахрейны томоохон ресорт байрладаг арал руу хүргэсэн байна. Одоогоор тэд аюулгүй бүсэд байрлаж буй.
Гэвч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна. Бахрейн болон Катар Улс агаарын хилээ түр хугацаагаар хаасан тул нислэг үйлдэх боломжгүй болсон юм. “МИАТ” компанийн зүгээс шуурхай штаб байгуулж, багийн гишүүдийг эх оронд нь яаралтай татан авах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох байгууллагуудтай харилцаа тогтоож, агаарын хил нээгдсэн даруйд иргэдээ авчрах төлөвлөгөө боловсруулсан гэлээ. Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тогтмол мэдээлэл хүргүүлж буйг компанийн удирдлага мэдэгдлээ.Харин “МИАТ” ХК-ийн онгоц одоогоор Манила хотод нислэгээ хүлээн зогсож байна.
| “МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |