Итали Улсын Турин хот дахь Дорно дахины урлагийн музейд (МАО) Өндөр Гэгээн Занабазарын “ЗАНАБАЗАР: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэн нээлтээ 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хийлээ. Уг үзэсгэлэн сар гаруйн өмнө Ром хотын Боргезе галерейд гарсан билээ. Тухайн музейн онцлогоос шалтгаалан консепт нь өөр өөр байдлаар тусгагдсан. Жишээ нь Боргезе галерейд барокко урлагийн нэрт төлөөлөгч уран барималч Жиан Лоренцо Бернинигийн бүтээлүүд бүхий Мариано Росси танхимд Занабазарын Ногоон Дарь-Эх, Өндөр Гэгээн Занабазарын хөрөг хэмээх хоёр бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.
.jpg)
Энэ нь нэгэн ижил цаг үед Дорно болоод Өрнөдөд урлагийн сор бүтээлүүдийг туурвин байсан агуу уран бүтээлчдийг өнөө цагт сор болсон бүтээлүүдээр нь нэгэн орон зайд уулзуулсан үйл явдал болжээ. Мөн уран бүтээлүүдийн хоорондох ялгаатай болоод төстэй талуудыг олж судлах, арга барил, ур хийц мөн сэтгэлгээний онцлогийг харуулан бүтээлүүд болоод үзэгчдийн хооронд харилцан яриаг өрнүүлэх өвөрмөц орон зайг бүрдүүлжээ.

Энэ удаагийн хоёр бүтээл нь Өмнөд, Төв Ази болон Гималайн бүс нутгийн урлагийг танилцуулсан танхимд дэлгэгдсэн.Уг музейн цуглуулгад багтсан бусад бүтээлүүдтэй, ялангуяа Түвдийн Дэнсатил хийдтэй холбоотой, Занабазарын уран бүтээлийн загвар хийц, дүр дүрслэлийг тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлсэн эртний урлагийн дурсгалуудтай зэрэгцэн дэглэгдсэнээрээ онцлогтой. Үзэсгэлэнгийн нээлтэд тус хотын музейн сангийн ерөнхийлөгч ноён Массимо Броччио, МАО музейн захирал Давиде Куадрио, “Чингис хаан” үндэсний музейн захирал, С.Чулуун нар оролцож үг хэлжээ.
Академич С.Чулуун нээж хэлсэн үгэндээ “Бид Итали-Монголын харилцааны түүхэн дэх нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Дорнын уудам тал нутагт мэндэлсэн Занабазарын бүтээл тэнгэрийн уул Альпийн энгэрт зочилж байна. Занабазар нь Монголын тал нутагт бүтээлээ туурвиж шашны дэг ёсыг өөрчлөж, олон гайхамшигт сүм хийдийг байгуулж явсан Чингис хааны угсааны язгууртан. Түүний зохиосон Соёмбо үсэг өнөөдөр хүртэл Монгол улсын төрийн билэгдэл хэвээр байна.
.jpg)
Энэхүү бэлэгдэлийг зохиосны 340 жилийн ой 2026 онд тохиож буй. Зөвхөн өөрөө уран бүтээл туурвиад зогсохгүй бүхэл бүтэн Занабазар дэг сургуулийг бий болгож бүтээлдээ нүүдэлчдийн ахуй амьдрал, тал нутгийн онцлог, байгаль эх дэлхий хүмүүний харилцааг бүтээлдээ тусгасан юм. Занабазарын бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц харагдана. Тиймээс бид үзэсгэлэнгээ Тал нутгийн мэлмий хэмээн нэрийдсэн” гэдгийг тайлбарлан тодотгов.
| Турин хотод Занабазарын “Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн нээлтээ хийлээ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |