Гал морин жилийн сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэлийг түрүүлсэнд олон хүн баярлаж, тэр тусмаа Завханчуудын баярын магнай ёстой нэг тэнийх шиг болсон доо. Угаас хурд, хүч тэнцүү барилддаг бөхчүүдийн нэг түүний барилдааныг хүмүүс үзэх дуртай бөгөөд улам их амжилт гаргаж, цол ахиулна гэдэгт нь ч итгэлтэй байдаг билээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр сар шинийн барилдаанд тун сайхан амжилт гаргасан. Тухайлбал, 2023 оны сар шинийн барилдаанд шөвгийн дөрөв, 2024 онд наймд шалгарч, 2025 онд үзүүрлэсэн бол энэ жил ийнхүү түрүүллээ.

Завхан аймгийн Яруу сумын уугуул тэрбээр аймгийн арслан аав шигээ бөх болохыг зорьж, 2013 оноос хойш үндэсний болон чөлөөт бөхөөр хослуулан барилдаж, амжилт гаргасаар байгаа. Түүний амжилт 2017 оны Завхан аймгийн баяр наадмаас эхлэлтэй байна. Тухайн үед аймгийнхаа баяр наадамд зургаа давж шөвгөрснөөр аймгийн харцага цол хүртэж, дараа жил нь аймгийн заан, 2021 онд цэргийн арслан болж, 2022 онд Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн хурц арслан цол хүртэж байжээ.

Ингээд 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан У.Берекегээр дөрөв, улсын харцага Ш.Пүрэвгарьдаар тав, улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа, улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж Монгол улсын заан цолыг хүртсэн. Мэдээж түүнээс хойш ч олон сайхан амжилтыг гаргаж барилдсаар яваа. Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн амжилтууд ч түүнд бий. Тухайлбал, чөлөөт бөхөөр анх 2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2022 оны Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн мөнгөн медаль. “Токио 2020" олимпод шагналт тавдугаар байр гээд олон сайхан амжилт хөвөрнө. Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд алтан медаль хүртсэн бол “Ханжоу 2022” Азийн наадмын мөнгөн медальтай.

Залуучуудын ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртэж байсан. Цаашлаад 2022 оны Туркийн Яшар Догугийн тэмцээнээс мөнгө, Казахстаны Болат Турлыхановын тэмцээнээс хүрэл, “Тайчун 2017” залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын “Поддубный лиг 2022”-оос мөнгөн медаль хүртэж байсныг нь ч бид андахгүй мэднэ. Зорьсондоо тууштай, даруухан, нөөц бололцоо дүүрэн түүнийг үндэсний бөхөд ч чөлөөтөд ч үүнээс олон амжилт гаргана гэдэгт олон хүн итгэл дүүрэн байдаг билээ. Түүнд амжилт хүсье.
| ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |