Герман Улсын НРВ муж дахь “Соёл” монгол дунд сургууль XVII жарны гал морин жилийн цагаан сарын баярт зориулсан хүүхдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан анх удаа энэ сарын 21-ний өдөр амжилттай явуулжээ.
Энэхүү арга хэмжээг НРВ муж дахь Герман-Монголын “Үүд" нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Хүчтэн” дэвжээ болон “Соёл” сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан байна.

Тус барилдаан нь хүүхэд багачуудын үндэсний бөхийн спортыг сонирхон хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, монгол үндэсний өв соёл, уламжлалыг өвлүүлэн таниулах, гадаад орчинд амьдарч буй хүүхдүүдийг эх орныхоо ёс заншилтай холбох зорилготой байлаа.

Тус хүүхдийн барилдааны шөвгийн дөрөвт Х.Мэргэн, Д.Хүсэлзаяа, И.Ангараг, Б.Одбаяр нар үлдсэн аж. Үүнээс " Соёл" сургуулийн Б.Одбаяр түрүүлж, " Хүчтэн" дэвжээний бөх И.Ангараг үзүүрлэсэн байна. “Уран гараа давааны шагналыг " Соёл" сургуулийн Д. Хүсэлзаяа, “Уран барилдааны шагнал”-ыг Х.Мэргэн нар тус тус хүртэн хуран цугларсан олныг баясгажээ.

Энэхүү барилдааны дараагийн цуврал барилдааны тов гарсан байна. Дараагийн цуврал барилдааныг 2026 оны зургадугаар сарын 6-ны өдөр НРВ мужийн Воргхолцхаузен хотноо "Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулахаар болжээ.
Тус барилдааныг хүүхдийн насны ангиллаар зохин байгуулах юм байна. Мөн 2026 оны долдугаар сарын 11-ний өдөр НРВ муж дахь Герман- Монголын “Үүд” нийгэмлэгээс зохион байгуулагдах наадмаар өсвөр үеийнхний дунд барилдаан тус тус явагдах хуваарь гарчээ.
| Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |