Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй Монгол Улсын түүх (I-XXX боть) зохиох ажлыг Шинжлэх ухааны академид төвлөрүүлэн редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон билээ. Монгол Улсын бүрэн түүхийг нэгдүгээр боть (1954), гуравдугаар боть (1966-1968), тавдугаар (2002) ботиор хэвлүүлж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулан ард иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажил ийнхүү эхэллээ.
.jpg)
“Монгол Улсын түүх” (30 боть) бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд 2026 оны хоёрдугаар сарын 13-ны болж, бүтээлийг туурвих түүхч эрдэмтэд оролцлоо. Батламж гардуулах үеэр тус номын ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын түүх 30 боть нь Монгол Улсын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор бичигдэж буй төрийн албаны түүх юм. Монголын түүхийн туршид монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага” хэмээв.
.jpg)
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэлд гардуулан өглөө. “Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч эрдэмтдээс академич ес, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, магистр 14 оролцож байна.
.jpg)
“Монгол Улсын түүх 30 боть” нь Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх цаг хугацааг хамаарах бөгөөд Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10 боть, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10 боть, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 боть бичигдэх, Монгол Улсын сүүлийн 30 гаруй жилийн түүх судлалын судалгааны үр дүнг бүрэн хамруулсан, олон эргэлзээтэй асуудалд хариу өгсөн үндэсний хэмжээний цогц бүтээл болох юм.
| “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |