Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Norcon march” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 50 орчим орны 300 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд цэргийн алба хаагчдын оролцсон дөрвөн төрлийн гуравт нь монгол цэргүүд аваргаллаа.
.jpg)
Тус маршийн -40 насны ангиллын эрэгтэй төрөлд нэгдүгээр мото буудлагын ротын буудагч дэд ахлагч М.Сауыржан, эмэгтэй төрөлд Хангалт үйлчилгээний ротын хувцас, соёл гэгээрлийн нярав дэд ахлагч О.Уранбайгаль, +40 насны ангиллын эмэгтэй төрөлд Цэргийн цагдаагийн тасгийн цэргийн цагдаа ахлах ахлагч Б.Болормаа нар тэргүүн байрт шалгарчээ.
.jpg)
Түүнчлэн -40 насны ангиллын эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд гуравдугаар байрт нэгдүгээр мото буудлагын ротын буудагч дэд ахлагч Б.Жансерик удаалжээ. Ийнхүү даян дэлхийн энхийн манаанд нэгэн далбаан дор үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон тус маршид өнгөрөгч хоёр жилийн хугацаанд БНЭУ болон БНХАУ-ын дайчид тэргүүлээд байна.
.jpg)
Энэ удаа Монголын зэвсэгт хүчнээс гурван ч төрөлд аваргалж тус тэмцээний түүхэнд өөрийн нэр хүндийг дахин баталгаажуулсан үйл явдал болсон юм. Энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдрын тэсвэр хатуужил, сахилга бат, түүнчлэн энхийг сахиулагч дайчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд тус маршид оролцогчид 25 км зайг 10 кг ачаатайгаар туулдгаараа онцлог юм.
.jpg)
| Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |