Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд тамирчдаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг баг, дасгалжуулагч нартай хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Япон Улсын Маэбаши хотын “Икуэй” их сургуульд дэлхийн шилдгүүдтэй хамтарсан хоёр долоо хоногийн бэлтгэлд оролцохоор зорилоо.
Тус хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакай, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы бусад туршлагатай дасгалжуулагчид хамтран өргөн цар хүрээтэй удирдан зохион байгуулах юм. Бэлтгэлийн хөтөлбөр нь орчин үеийн бөхийн бэлтгэл, тактик, техник, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулсан цогц агуулгатайгаар явагдах аж.
Хамтарсан бэлтгэлийн үр өгөөж нь тамирчдын техник, ур чадвар, хурд, тэсвэр хатуужлыг ахиулахын зэрэгцээ олон улсын түвшний өрсөлдөөнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдгүүдийн арга барил, туршлагаас шууд суралцах бодит боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэнэ. Мөн багийн уур амьсгал, хамтын ажиллагаа, сахилга бат, бэлтгэлийн соёлыг олон улсын жишигт ойртуулж, цаашдын томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргах суурь нөхцөлийг бэхжүүлэх гэнэ.
Түүнчлэн энэхүү бэлтгэлийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өөрийн биеэр оролцож, хамтарсан бэлтгэлийн явцтай танилцан, судалгаа хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож ажиллаж байна. Мөн энэхүү хамтарсан бэлтгэлд баг тамирчдыг ая тухтай, найдвартай тээвэрлэн хүргэж, бодит дэмжлэг үзүүлсэн Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс гүн талархал илэрхийлж байна.
| Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Япон Улсыг зорилоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |