Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн Гранд Слам” тэмцээнийг дахин дөрвөн удаа зохион байгуулах эрхээ МЖХ баталгаажууллаа. 2026 оны Парисын “Их Дуулга” тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) ерөнхийлөгч Мариус Визер болон Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Х.Баттулга нар Улаанбаатар хотод дөрвөн удаа “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний сунгалт нь Монгол Улсын олон улсын жүдо спорт дахь чухал байр суурийг дахин нотолж байна. Монгол Улс зөвхөн аваргуудын орон төдийгүй дэлхийн түвшний томоохон тэмцээнүүдийг өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авч чаддаг гэдгээ олонтаа харуулсан билээ. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээн болгонд спортын өндөр өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн халуун уур амьсгал, төгс зохион байгуулалтыг хослуулж ирсэн.
Энэ жилийн тэмцээн “Лос-Анжелес-2028” олимпын наадмын эрх олгох албан ёсны онооны циклыг эхлүүлэх “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү чухал мөчийг дэлхийн олон орны тамирчид, холбоод тэсэн ядан хүлээж дараагийн олимпын замын эхлэл болж байгагаараа онцлог болж байна. Ийм ч учраас “IJF”-ээс Монгол Улсад итгэх итгэлээ дахин баталгаажууллаа.

Монголын жүдочид тууштай, тэсвэртэй, хүндлэлтэй, тогтвортой амжилтаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. “Их дуулга”, дэлхийн аварга, олимпын дэвжээн дээр тогтмол медалийн эгнээнд зогсож ирсэн түүхтэй. Эх орондоо зохион байгуулагдах энэхүү тэмцээн нь залуу тамирчдад дэлхийн шилдгүүдийг ойроос харах, үлгэр дуурайл авах ховор боломжийг олгох бол гадаадын баг, төлөөлөгчид жүдо спортын үнэт зүйлс болох хүндлэл, эр зориг, нөхөрлөлийг эрхэмлэдэг ард түмэнтэй танилцах боломжтой.
“IJF”-ийн ерөнхийлөгч ноён Мариус Визер болон МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга нар гэрээнд гарын үсэг зурж гар барилцаж харилцан итгэлцэл, ирээдүйн нийтлэг алсын харааг бэлгэдэв. Монгол Улс дэлхийг угтсаар байх болно. Дэлхий Монголыг жүдо бөхийн спортоор дамжуулан шинээр нээх болно.
| Монгол Улсад жүдо бөхийн “Гранд слам” зохион байгуулах гэрээ байгууллаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |