“Милан–Кортин- 2026” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол дэлхийн хэмжээний уран бүтээлчид, жүжигчдийн оролцоотой, урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй, хүртээмжтэй баяр болохоор төлөвлөгдөж байна. Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Үүнд:
Мэрайя Кэри – “Grammy”-ийн таван удаагийн шагналт дуучин
Лаура Паусини – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч
Андре Бочелли – дэлхийд алдартай тенор дуучин
Пиерфранческо Фавино – жүжигчин, продюсер
Сабрина Импаччаторе – “The White Lotus” цувралын жүжигчин байх юм.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 2026 оны хоёрдугаар сарын 6-7-нд шилжих үүр, шөнийн 03:00 цагт болох бөгөөд гурван цаг гаруй хугацаанд үргэлжилнэ. Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилуулах аж.

Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоугоос гадна хот даяар болон олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдана. Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.

Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр олимпын галыг асаахаар болжээ. Милан хотод – Arco della Pace, Кортина д’Ампеццо хотод Piazza Dibona, олимпын гал дүрэлзэх тогоонуудыг “Fincantieri” компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн байна.
Тэд Леонардо да Винчигийн “зангилаа” хээ, нарны бэлгэдэл, ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ. Олимпын гал хоёрдугаар сарын 22-нд унтарч, гуравдугаар сарын 6-ны өдөр паралимпийн галыг дахин асаана. Гуравдугаар сарын 15-ныг хүртэл асаалттай байх юм.
| “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын нээлт үүр, шөнийн 03:00 цагт эхэлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |