Ралли Рейдийн дэлхийн аваргын 2026 оны цувралын эхний тэмцээн болох алдарт “Дакар Ралли”-гийн 48 дахь удаагийн уралдаан нь Саудын Арабын Хаант Улсын нутагт 2026 оны нэгдүгээр сарын 3-17-ны өдрүүдэд болсон билээ.
Энэхүү тэмцээнд “Тал нутгаас Дакарт” төслийн хүрээнд, гавьяат тамирчин, Э.Халиунболд оролцон, 13 гарааны нийлбэр дүнгээр нийт тамирчдаас XVI байрт, “Ралли-2” ангилалд шагналт VI байрт шалгаран Ази тив болон Монгол Улсын хэмжээнд анх удаагаа ийнхүү түүхэн өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрээр “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны III байрны тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртсэн юм.
“Дакар Ралли-2026”-гийн шилдэг тамирчин Э.Халиунболдын тэмцээний амжилтыг хуваалцах “Хүндэтгэлийн үдэш” арга хэмжээ нь 2026 оны нэгдүгээр сарын 25-нд “Тоёото” топ моторс” төвийн байранд болж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан, ССАЖЗЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын автомото спортын холбооны удирдлага нар болон манай улсын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын төлөөлөгчид оролцов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам нь Э.Халиунболд болон Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай төслийн багийнханд баяр хүргэн үг хэлж, хүндэтгэл үзүүлэн, автомото спортын баг тамирчдын цаашдын уралдаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна. Харин Э. Халиунболд нь “Дакар Ралли-2026” уралдаандаа өмсөж уралдсан өмсгөлийг ССАЖЗ-ын сайд Ч. Ундрамд дурсгал болгон бэлэглэв.
Э.Халиунболд болон “Тал Нутгаас Дакарт” төслийн удирдагч Э.Ууган-Эрдэнэ нар нь “Дакар Ралли-2026” уралдаанд оролцсон сонирхолтой адал явдал, тулгарсан бэрхшээл, амжилт ололт, уралдааны тухай сэтгэгдлээ оролцогч нартай хуваалцан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн зэрэг сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Автомото спортын “Олимпын наадам” хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли” 2026 оны уралдаан нь 7,600 км замд 13 гараатай болж, 500 орчим мотоцикл, машин техник, 800 гаруй тамирчин, нийт 4,000 орчим арын алба, хэвлэл мэдээллийн ажилтан болон техникийн мэргэжилтэн нар ажиллаж, дэлхийн 190 гаруй орны 1.5 тэрбум хүн тус тэмцээнийг үзэж сонирхсон статистик тоон үзүүлэлт гарчээ.
Тус тэмцээнд олон улсын хэмжээний мастер, залуу тамирчин П.Мөрөн оролцож нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, “Ралли-2” ангилалд XIX байрт орсон зэрэг Монголын авто мото спортын баг тамирчид сайхан амжилтыг үзүүллээ.
| Гавьяат тамирчин Э.Халиунболдын хүндэтгэлд үзүүллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |