.jpg)
-Насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ээс медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гарч, насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртсэндээ баяртай байна.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Тарав овогтой Түвшинжаргал гэдэг.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 21 настай.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрж, өссөн.
.jpg)
-Чөлөөт бөхөөс өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Чөлөөт бөхөөр барилдахаас өмнө багадаа жүдо бөхөөр хэсэг хугацаанд барилддаг байсан.
–Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхөөр дөрвөн дэх жилдээ хичээллэж байна.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортын анхны багш нь хэн бэ?
-Надад чөлөөт бөхийг анхны “А” үсгийг заасан хүн Хандсүрэнгийн Магвандорж багш маань байгаа юм.
–Ер нь өөрийгөө хэр тэнхээтэй гэж боддог вэ?
-Ер нь тэнхээ, бярын хувьд боломжийн, давгүй л гэж боддог шүү.
.jpg)
-УАШТ-д их сайхан барилдлаа. Хүнд жингийн шилдэг тамирчин эгч нараасаа хүч, бяраар дутах зүйл алга. Хурд, техникээ сайжруулчихвал амжилт гаргах боломж байна гэж харав уу?
-Тийм ээ. Өөрөөсөө илүү туршлагатай, тив, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчин эгч нартай барилдахад хүчээр дутахгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Харин одоо хурд, техник, тактикаа сайжруулбал илүү өндөр амжилтад хүрэх боломж байна гэсэн итгэл төрсөн шүү.
.jpg)
-Улсын аваргын 76 кг-ын жинд биш, 72 кг-д барилдах боломж байгаагүй юу?
-Тухайн үеийн нөхцөл боломж, жингийн байдал, биеийн онцлогоосоо шалтгаалаад ямар жинд барилдахаа шийддэг л дээ. Ер нь бол надад 72 кг-ын жинд барилдах боломж бол бий.
-УАШТ-д хэдэн тойрог барилдаан хийж, хүрэл медаль хүртсэн бэ?
-2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-д нийт дөрвөн тойрог барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Цаашид 76 кг-ын жинд тогтож барилдах уу?
-Тийм ээ, багштайгаа ярилцаж байгаад 76 кг-ын жинд тогтож барилдах бодолтой байна.
.jpg)
-Одоо ямар клубийн хэн багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа вэ?
-Одоо “Хантайшир” бөхийн дэвжээнд Магвандорж багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Чөлөөт бөхийн спорт өрсөлдөөн, сэтгэл зүй, тэсвэр тэвчээрийг зэрэг шаарддаг нь надад их таалагддаг.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж, шантрах, халирах үе гарч байсан. Ялагдал, жижиг сажиг бэртэл, гэмтэл гээд асуудал бий. Тэр бүх саад, бэрхшээлтэй хүнд, хэцүү үеийг сайн багш, найрсаг дотно гэр бүл, найз нөхдийн дэмжлэгээр даван туулж гарсан.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс медаль хүртэж байсан. Харин энэ удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-ийн медаль бол миний хамгийн том амжилт.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн барилдааныг хэзээ хийж байв?
-Өнгөрсөн жил ОХУ-ын “Байгал опен-2025” тэмцээнд туршлагатай тамирчинтай хийсэн барилдаан хамгийн их дурсамжтай, сэтгэлд хоногшин үлдсэн.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, кино үзэх дуртай.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Тив, дэлхийн аварга, олимпын наадамд барилдаж, медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх нь миний хамгийн том зорилго.
| Т.ТҮВШИНЖАРГАЛ: Улсын аваргын медаль миний хамгийн том амжилт |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |