.jpg)
-Насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Сайн байна уу. Танд маш их баярлалаа.
-Түрүү жил 2025 онд УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билүү?
-Тийм ээ, Түрүү жил насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн. Харин энэ жил жин өгсөн 59 кг-ын жинд барилдсан байгаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Одоо оюутан уу, ажил хийдэг үү?
-Намайг Балжиннямын Энхтүвшин гэдэг. Би Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын XVI цэцэрлэгт хөдөлгөөн, эрүүл мэндийн багшаар ажилладаг.
.jpg)
-Одоо ямар спорт, клубийн тамирчин бэ?
-“Хангай хайрхан” дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Зэвэгийн Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, өссөн.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Жаахан байхдаа гүйж, харайсан нэлээн хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан шүү.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын гурав дахь хүүхэд байгаа юм.
.jpg)
-Аав, ээжийнх хоёр талд бөхийн удам бий юу?
-Авга өвөө маань сумандаа барилддаг бөх хүн байсан гэнэ лээ. Тийм болохоор аав, ээж маань наймаг их дэмжиж, тусалдаг. Үргэлж миний төлөө бүхнээ зориулж яваа аав, ээждээ болон хоёр эгчдээ баярлаж явдаг.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр чөлөөт бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-“Баавгай” хэмээх Баатарзоригийн Батцэцэг эгчийг залуучуудын олимпын алтан медаль хүртсэн тэр жил олон хүүхэд чөлөөт бөхийн секцэд орсон. Тэр үед манай Налайхын Д.Мөнхбаяр багш спорт зааланд орж ирээд надад санал тавьсан юм. Багш “Чи их уян, хатан биетэй хүүхэд байна. Чамд барилдах сонирхол бий юу. Чөлөөт бөхөөр хичээллээд үзээч. Чамд их тохирох спорт байгаа шүү” гэсэн. Тэгээд саналыг нь хүлээн авч, гацаарчилсан хувь хүний спорт болохоор нь сонирхож хичээллэсэн.
.jpg)
-Чөлөөт бөхөөс өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Харин уран нугардаг байсан шүү.
-Бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би чөлөөт бөхөөр анх 2012 оноос эхлэн хичээллэсэн. Тэгэхээр чөлөөт бөхөөр 14 дэх жилдээ хичээллэж байна.

-Чөлөөт бөхийн спортын анхны багш нь хэн бэ?
-Миний чөлөөт бөхийн анхны багш Д.Мөнхбаяр, мөн Чулуунбаатар дасгалжуулагч байгаа.
-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Надад чөлөөт бөхийн өмсгөл болон барилдааны мэх, техник нь таалагдсан.
.jpg)
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Тийм ээ, шантрах, мохох үе зөндөө гарч байсан. Тэр бүх хэцүү, хүнд цаг үеийг даван туулж гараад л явж байна.
-Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг гол төлөв хийж оноо авдаг вэ?
-Босоо барилдаанаас тавхайлдах мэх хийгээд, залгуулаад хэвтээ барилдаанд хурдан шилжиж гар дардаг.
.jpg)
-Барилдааныг чинь харж байхад биеийн чац, урт мөчөө ашиглаж барилддаг юм шиг харагдсан. Жиндээ ер нь өндөр нуруулаг тамирчдын тоонд ордог уу?
-Тийм ээ, жиндээ өндөр биетэй, уртдаа ордог шүү.
–Энэ жилийн УАШТ-д хэдэн тойрог барилдаан хийсэн бэ?
-Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д дөрвөн барилдаан хийсэн.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Хамгийн эхний барилдааныг найз Түмэндэмрэлтэй хийсэн. Тэр барилдаан нэлээн хүнд, ширүүн болсон. Ер нь манай жинд сул өрсөлдөгч гэж байгаагүй.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр үеийн Азийн аваргын хүрэл, залуучуудын улсын аваргын хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн улсын аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Мөн ОХУ-ын “Baikel open” олон улсын тэмцээнээс хүрэл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Барга цом” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн барилдааныг хэзээ хийж байв?
-2016 онд өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дээр Казахстаны тамирчинд дөрвөн оноогоор шидүүлсэн. Алдсан бүхэл дөрвөн оноог нөхөж хожил авч, хүрэл медаль хүртэж байсан барилдаан байна. Мөн анх удаа 2018 онд насанд хүрэгчдийн УАШТ-д орж, зооны аваргын барилдаад хожсон дурсамж тод дурсамжтай санагддаг.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө сайн амраах, сэргэлт авахыг боддог.
-2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 оны дэлхийн аваргын сорил тэмцээн байна. Мөн “Улаанбаатар open” олон улсын тэмцээн бий. 2026 онд аль болох тэмцээн алгасахгүй барилдана гэж бодож байгаа.
| Б.ЭНХТҮВШИН: Шантрах, мохох үе зөндөө байсан ч тэр бүх хэцүү, хүнд үеийг туулаад л гарсан |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |