Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн эхний өдрийн барилдаанд "Хатант интернэшнл ХХК"-ийн “Хатант интернэшнл” баг "Хэрэйд ХХК"-ийн “ХҮЛЭГҮ” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 20:5 -аар гурав дахь ялалтаа авлаа.
“Хатант интернэшнл” багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, улсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /4/, нийт 20 даваа авсан байна. “Хүлэгү” багт улсын заан Б.Серик /2/, улсын харцага Г.Бадрах /2/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/, нийт 5 даваа авсан юм. Тус хоёр баг өнөөдөр сэлгээгүй барилдлаа.
“Хатант интернэшнл” багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, “ХҮЛЭГҮ” багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав. "Миг даатгал ХХК", "Хушхан” ХХК-ийн “ЭВ МОНГОЛ” баг - "АПУ ХК" & "СКАЙТЕЛ" ХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” багтай учраа тааран барилдсанаас “АПУ, СКАЙТЕЛ” баг 18:7 даваагаар гурав дахь ялалтаа авлаа.
“АПУ, СКАЙТЕЛ” багт улсын арслан Б.Орхонбаяр /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авлаа.
“ЭВ МОНГОЛ” багт улсын арслан Э.Оюунболд /0/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/, улсын заан М.Лхагвагэрэл /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын начин Ш.Отгонтөгс /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, нийт долоон даваа авсан юм.
“АПУ, СКАЙТЕЛ” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, “ЭВ МОНГОЛ” багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажиллав. Өнөөдөр 14:30 цагаас "MCS" группийн “МСS – ЭНЕРЖИ” баг - "Алсын жим" ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” багтай, “Од Групп” ХХК-ийн “ОД ГРУПП” баг - "Нутгийн буян групп" ХХК-ийн “ХУБИЛАЙ ХААН” багтай тус тус барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО,
| “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АПУ, СКАЙТЕЛ” багууд гурав дахь ялалтаа авлаа |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |