.jpg)
-Туухайт өргөлтийн дэлхийн аварга болж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Дэлхийн аваргын хэдэн төрөл, ангилалд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн ДАШТ-ий хоёр төрлийн ангилалд өрсөлдсөн. “Тольчок” буюу богино түлхэлттэй өргөлт, “Рывок” буюу огцом өргөлттэй төрлөөр оролцсон байгаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Дүүдээхүү овогтой Номинчулуун гэдэг. Би чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х .Намшир багшийн анхны шавь нь байгаа юм. Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастeр цолтой. Хан-Уул дүүргийн Биeийн тамир,спортын хороонд Өсвөрийн шигшээ баг, сургалтын бодлого хариуцсан дасгалжуулагчаар ажилладаг.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
Би одоо 47 настай.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Төв аймгийн Эрдэнэ суманд төрж өссөн.
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Төв аймгийн Эрдэнэ суманд өнгөрсөн.
.jpg)
–Туухайт өргөлтөөс өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Би анх 1993 оноос эхлэн спортоор хичээллэсэн. Жүдо, самбо, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан.
.jpg)
-Яагаад туухайт спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-2002 онд циркээс чөлөөт бөхийн гурван эмэгтэй тамирчинг сонгон шалгаруулж авч, Дарийн Дамдин аваргын хийдэг гийрийн чандмань гурав номерийг дахин сэргээж, хийхээр бэлдэж эхэлсэн юм.
.jpg)
Тэр үеэс хойш гийр гэдгийг мэддэг болсон. Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, дасгалжуулагч Г.Үүрцолмон багш маань 2013 онд энэ спортыг Монголд оруулж ирж хөгжүүлэн, холбоо байгуулан, олон тамирчдыг хичээллүүлж эхлэсэн. Миний биe 2018 оноос МУГТ Г.Үүрцолмон багш, ОУХМ С.Туяацэцэг эгч хоёроор анхны тeхникээ заалган цаашид энэ спортоор хичээллэх урам зоригоо авч байлаа.
-Туухайт өргөлтөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Туухайт өргөлтөөр 2018 оноос хойш хичээллэж байна.
-Бусад спортын төрлөөс туухайт өргөлтийн ялгагдах онцлог нь юу байдаг вэ?
-Спорт болгон л өөр, өөрийн онцлогтой талтай байдаг л даа. Туухайт спортын хувьд тамирчин хүний өөрөө, өөрийгөө ялан дийлэх тэсвэр, тэвчээртэй байх. Биeийнхээ хурд, хүч, амьсгалаа зөв хувиарлах техник зэргийг зэрэг гаргадагаараа онцлогтой болов уу.
-Туухайг гарын хүчээр өргөдөг юм уу, өргөлтийн техник их чухал уу?
-Туухайт өргөлтөд нэгдүгээрт техник, хоёрдугаарт амьгалаа зөв авч, гаргах зэрэг нь маш чухал байдаг.
-Ер нь өөрийгөө гартаа хэр бяр, тэнхээтэй гэж боддог вэ?
-Миний хувьд хүүхэд байхын л бяр, тэнхээтэй байсан. Аавтайгаа адуунд явдаг. Хурдны морь унадаг. Уяач хүний охин байлаа.
-Одоо ямар спорт хороонд хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би одоо Хан-Уул дүүргийн Биeийн тамир спорт хороо , "Хобби” бокс, гийрийн клуб дээр ОУХМ Т.Чулуунтөмөр багшийн удирдлага дор хичээллэж байгаа.
-Хүчний гурван төрөл пауэрлифтинг, болон хүндийн өргөлтөөр хичээллэдэг үү?
-Хүүхэд байх даа МУГД Хөхөө багшийн удирдлага дор нэг жил хүндийн өргөлтөөр хичээллэж үзсэн. Харин одоогоор энэ төрлөөр хичээллээгүй байна.
-Манай улсад туухайт өргөлтийн хэдэн клуб үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Туухайт өргөлтийн спорт маань жилээс жилд өргөжин тэлж хичээллэгчдийн тоо олширч байгаа. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод клубийн тоо олширч жигд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй клуб бий.
-Туухайт өргөлтийн спортыг Монгол Улсад бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх тал дээр Соёл спорт, аялал жуулчлал, залуучууудын яам, БТСУХ, МҮОХ, МОСХ зэрэг спортын удирдах байгууллагууд бодлогоор хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
-Eр нь бол дэмжиж ажилладаг. Эдгээр удирдах байгууллагууд маань цаашид ч гэсэн улам сайн дэмжин ажиллах байхаа гэдэгт бид бүгд, манай холбооныхон бүрэн итгэлтэй байгаа. Дэмжин ажилласан бүхий л хамтрагч байгууллагатаа үргэлж баярлан талархаж явдаг шүү.
| Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |