.jpg)
-Залуучуудын Азийн “Бахрейн-2025” наадмаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баяралалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Одсүрэнгийн Живамэдмаань гэдэг.
.jpg)
-Одоо хэдэн настай. Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Сүхбаатар аймагт төрж, өссөн. Одоо 17 настай.
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хөдөө аав, ээж дээрээ өсөж том болсон байгаа.
.jpg)
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
-Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн 12-ын “В” ангийн сурагч.
.jpg)
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүл малчин айл. Тийм болохоор одоогоор гэр бүлээсээ би л спортоор хичээллэж байна даа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл дөрөв. Ээж, дүүтэйгээ амьдардаг. Би айлын том охин, доороо нэг эрэгтэй дүүтэй.
-Яагаад жюү жицүг сонгож хичээллэх болсон юм бэ?
- Жюү жицү эмэгтэй хүүхдэд илүү зохицсон, эрсдэл багатай, сонирхолтой спортын төрөл. Гэмтэл, бэртэл авах нь харьцангүй бага байдаг.
.jpg)
-Жюү жицү-гийн анхны багш нь хэн бэ?
-Миний жюү жицү-гийн анхны багш Сүхбаатар аймгийн дасгалжуулагч А.Мөнхжаргал багш байгаа. Багш дээрээ анх очиж жюү жицү-гээр хичээллэсэн.
-Одоо бэлтгэл, сургуулилалтаа хаана, ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор хийж байгаа вэ?
-Одоо Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороон дээр бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
.jpg)
-Жюү жицүгээс өмнө бөхийн өөр төрлүүдээр хичээллэж байсан уу?
-Жюү жицү-гээс өмнө жүдо, самбо бөхөөр хичээллэж байсан.
–Азийн залуучуудын наадамд хэдэн тойргийн барилдаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Бахрейн Улсын Манама хотод болсон “Бахрейн-2025” залуучуудын Азийн гуравдугаар наадмын эхний тойрогт хоц мөргөж, ялалт авсан. Түүний дараа гурван тойрог барилдаан хийж мөнгөн медаль хүртсэн байгаа.
-Ямар алдаа гаргаж, алтан медаль авах боломжоо алдсан бэ?
-Би тaketown оноо авах байсан юм. Оноо авах боломжоо алдаад мөнгөн медаль хүртсэн дээ.
-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жюү жицү-гээр 2020 оноос хойш, зургаа дахь жилдээ хичээллэж байгаа.
-Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Жюү жицү-гийн спортоор гаргасан томоохон амжилт гэвэл Тайланд Улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн хүүхдийн спортын VIII наадмын алтан медальтай. Бүсний ангилалтай, ангилалгүй УАШТ-ий алтан медальтай. Сая залуучуудын Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн.
-Хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хамгийн сайн хийж үнэлгээ авдаг вэ?
-Би ихэвчлэн босоо барилдаанаас мэх хийж өрсөлдөгчөө унагааж, пасслаж барилдахыг гол төлөв хийдэг.
-Цаашдын зорилго, хүсэл, мөрөөдөл гэвэл?
-Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна.
| О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |