.jpg)
-Радио спортын “HST” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
.jpg)
-УБХТН-ийн дэргэд радио спорт, техник спортын клубууд байдаг байсан. Одоо хэвээрэй байгаа юм уу?
-УБХТН- ийн дэргэд “Радио спортын төв” байсан ч одоо бол байхгүй болсон. Харин Радио спортын холбоо гэж бий. Тус холбоонд радио богино долгионч, радио пеленгаци, радио өндөр хурдны телеграфи зэрэг төрлүүд багтдаг.
.jpg)
- Одоо радио спортоор хүүхэд, залуус хичээллэх боломж, нөхцөл хэр байгаа вэ?
-Энэ төрлөөр хичээллэхэд нээлттэй энэ чиглэлээр суралцах клубүүд мөн зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад энэ мэргэжлээр суралцаж, ажлын байртай болох боломж өндөр байдаг. Цаашдаад радио, спортын мэргэжлээ хобби болгож чадвал энэ спортоор амжилтад хүрэх бүрэн боломж бий. Ер нь хувь хүний сонирхол, хичээл зүтгэл, тэвчээр маш их чухал.
.jpg)
-Дэлхийн аваргын өндөр хурдны телеграфын "HST" төрлөөс хүрэл медаль хүртсэн гэсэн. Хуучнаар бол морзын тэмдэгтийг нэвтрүүлэх, хүлээн авах төрөл мөн үү?
-Өндөр хурдны телеграфи нь дотроо дөрвөн төрөлтэй. Нэгдүгээрт морзын тэмдэгтийг хүлээн авна. Хоёрдугаарт морзын тэмдэгтийг гараар тусгай түлхүүр ашиглан нэвтрүүлнэ. Гуравдугаар компьютерээр дуудлага хүлээн авна. Дөрөвдүгээрт компьютер дээр холбоо барих гэсэн төрлүүдтэй. Миний медаль авсан төрөл нь түлхүүр дээр гараар нэвтрүүлэх төрөл юм. Энэ төрлөөрөө нэг минутад үсэг, 160 тэмдэгт нэвтрүүлж өөрийнхөө болон улсынхаа дээд амжилтыг шинэчилж чадсан.
.jpg)
-Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг Жамбалдорж овогтой Цэрэнлхам гэдэг. Одоо хоёр хүүхэдтэй. Охин Б.Үүрцайх маань Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаа. Хүү Б.Батсүх маань “NEW BLOOM” ХХК компанид лобарантаар ажилладаг. Харин би нөхөр Ц.Сүхбатын хамт амьдарч байна даа.

–Аль аймаг, хотод төрж өссөн хүүхэд вэ?
-Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.
–Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд дунд сургуулийн наймдугаар ангиа, Мөрөн суманд аравдугаар анги төгссөн.
.jpg)
-Одоо ямар мэргэжилтэй, хаана ямар байгууллагад ажиллаж байна вэ?
-Би одоо БХЯ-ны зэвсэгт хүчний 013 дугаар ангид станцын дарга албан тушаалтай. Ахлах ахлагч цолтой. Өөрийн эзэмшсэн телеграфийн мэргэжлээрээ энэ ангидаа 17 жил ажиллаж байна.
-Телеграфийн мэргэжлийг хаана сурч эзэмшсэн бэ?
-Энэ мэргэжлийг анх 2000 онд хилийн цэргийн 0151 дүгээр ангид сурч эзэмшсэн. Тус ангийн бага мэргэжилтэн бэлтгэх төвийг радио телеграфчинаар хоёрдугаар зэрэгтэй төгсөж байлаа.
.jpg)
Тэр үед спортын мастер Батмөнх багш маань заасан. Түүнээс хойш хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байлаа. 2008 оноос зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллаж байхдаа өөрийнхөө сонирхлын дагуу бие дааж радио спортын төрлөөр хичээллэж эхэлсэн. Тэр үеийн ангийн удирдлагууд, хамт олон маань намайг маш их урамшуулсан. Энэ спортоор цаашид хичээллэх урам зоригийг өгсөн юм.
.jpg)
–Анх яагаад радио, спортын төрлийг сонгож, сонирхон хичээллэх болсон юм бэ?
-Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан маань нэгдүгээрт миний ажиллаж байгаа мэргэжил байсан. Хоёрдугаарт энэ спортод маш их сонирхолтой, Тархи, гар, сонсгол, харааны хурд, мэдрэмж, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах хурд шаарддаг цэвэрхэн спорт, бас миний эзэмшсэн мэргэжил. Тийм болохоор өөрийн ажлаа их дурлаж хийдэг.
–Радио, спортоос өмнө өөр спортын төрлүүдээр хичээллэж байсан уу?
-Өөр спортоор хичээллэж байгаагүй. Гэхдээ чөлөөт цагаараа теннис тоглох дуртай. Теннисний чамгүй олон медальтай бий.
- Спортын ямар зэрэг, цолтой вэ. Хэд дэх жилдээ радио спортын төрлөөр хичээллэж байгаа вэ?
-Радио спортоор хичээллээд 15 жил болсон байна. Одоо радио спортын ОУХМ цолтой.
-Радио спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Амжилтууд бол нэлээдгүй бий. Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өөрийн болон улсынхаа амжилтуудыг шинэчэлж байсан төрлүүд бий. Мөн Зэвсэгт хүчнийхээ хэмжээнд зохиогддог томоохон тэмцээнүүдэд хувийн дүнгээр тогтмол түрүүлж, багийн дүнгээр ч удаа дараа түрүүлэн шилжэн явах цомыг ангидаа үүрд хадгалан үлдээж байлаа. 2016, 2023 онуудад ӨХТ-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон. ДАШТ-д хувийн дүнгээр эхний тав буюу шагналт байруудад шалгарч байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, мартагдашгүй дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшсон тэмцээн гэвэл надад маш их туршлага сургамж болсон Монтенегрод болсон анхны дэлхийн аваргын тэмцээн байлаа. Тэр ДАШТ-д анх очоод маш их сандарч эхний тэмцээнээ нойллоод гарч ирэхдээ, маш их уйлсан. Тэр “шок”, стресснээсээ болоод Оросын олон улсын нисэх онгоцны буудал дээр бүх бичиг баримтаа хаяад дахиад л асгартал уйлж байснаа мартдаггүй, хэ хэ хэ.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Цаашдын мөрөөдөл гэвэл мэдээж бусад бүх тамирчдын адил медалийнхаа өнгийг өөрчилж алтан медаль авах хүсэл эрмэлзэлтэй. Мөн энэ мэргэжлээрээ дэлхийд нэрээ гаргах шавьтай болох хүсэл мөрөөдөл бий.
| Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |