.jpg)
-Өмнөд Солонгосын Жонжоу хотод болсон Зүүн Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе.
.jpg)
-Азийн аваргад ямар ангиллын хэдэн кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн бэ?
-Өмнөд Солонгосын Жонжоу хотод болсон “East Asian jiu jittsu championship Jieonju-2025” Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн.
.jpg)
-Хэдэн тойргийн барилдаан хийв?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тойргийн барилдаан хийсэн.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчид байсан бэ?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсан хамгийн хүчтэй, амаргүй өрсөлдөгч гэвэл эхний тойрогт таарсан тамирчин байлаа. Тэр амаргүй өрсөлдөгч Өмнөд Солонгос Улсын тамирчин байсан.
.jpg)
–Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Алтан медалийн төлөөх барилдааны цагийн эхэнд хоёр оноо алдсан юм. Тэр хоёр оноогоо нөхөж чадалгүй явсаар хожигдсон. Уг нь түүнийг хожих боломж байсан. Бие халаалтаа сайн хийж чадалгүй гарсан нь миний алдаа болсон. Халаалт муу болохоор чөлөөтэй хөдөлж, чадахгүй, жаахан хөшүүн, хурд саарсан тал бий.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гансүхийн Батцэцэг гэдэг. Аав, ээж, ах, гурван дүүгийн хамт амьдардаг. Би одоо 20 настай.
.jpg)
–Аль аймаг, хотод төрж өссөн хүүхэд вэ?
-Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул. Хушаат суманд төрж, өссөн. Дунд сургуулийн долдугаар ангиасаа 12-р анги хүртлээ, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод сурсан. Тэр үед жүдо бөхийн “Шинэ Бадрах” дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан.
.jpg)
–Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Сэлэнгэ аймгийн төвд очиж 7-р ангид ордог жилээ самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Дунд сургуулийн арванхоёрдугаар анги төгсөх хүртлээ жүдо бөхөөр барилдаж байсан.
.jpg)
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
-Одоо МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн “Jump jiu jitsu universial management pro gram” хөтөлбөрт хамрагдан дасгалжуулагч, спортын менежер чиглэлээр суралцдаг.
-Бэлтгэлээ аль клубийн хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?
-Анх дунд 7-12 дугаар анги хүртлээ Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” клубийн Сарангоо, Энхбаатар багш нарынхаа удирдлага дор жүдо бөхийн бэлтгэл хийдэг байсан. Харин одоогоор О.Болд-Эрдэнэ, Мөнх, Наадам гэсэн багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Яагаад жюү жицүг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Сэлэнгэ аймгийн төвд 12-р ангиа төгсөх жилээ “Жамп хөтөлбөр”-ийг мэдэж, О.Болд-эрдэнэ багштайгаа холбогдсон. Улмаар МУБИС-д ороод жюү жицүгийн тэмцээнд 2018 оноос хойш оролцдог болсон. Тэгээд л анх жюү жицүгээр хичээллэж эхэлсэн юм.
-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
Яг тууштай хичээллээд гурван жил болох гэж байгаа. Тэмцээнд орж эхэлсэн үеийг тооцож тоолох юм бол бараг л долоон жил болсон байна.
-Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
- “JJIA” холбооны Зүүн Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. “JJIF” бүсний ангилалгүй холбооны дүрмээр зохиогддог улсын аваргын хоёр мөнгөн медальтай. 2019 онд “AJP” холбооны өсвөрийн дэлхийн аварга болж байсан. 2023 онд самбо бөхийн залуучуудын Азийн аварга болсон. Мөн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ганцаараа дуу сонсож, алхах гоё байдаг. Мөн ууланд нам гүмхэн орчинд алхах дуртай.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Бэлтгэл, хичээлээ аль алиныг нь чамбайруулж дэлхийн аварга болох мөрөөдөл бол байна. Мөн “MMA”-гаар хичээллэж байгаа. Тийм болохоор холимог тулааны дэлхийн том холбоонд орж тулалдах зорилго бий.
| Г.БАТЦЭЦЭГ: Бэлтгэлээ чамбайруулж дэлхийн аварга болох мөрөөдөл байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |