.jpg)
-“Элчингийн цом-2025” тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Танай клуб “Элчингийн цом-2025” тэмцээнээс хэдэн медаль хүртэж, ямар амжилт үзүүлэв ээ?
-Манай клуб Өмнөд Солонгосын Элчин сайдын нэрэмжит “Элчингийн цом-2025” тэмцээний хар бүсний эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр байр, хар бүсний эрэгтэйчүүдийн ангилалд хоёрдугаар байр эзэлсэн. Хар бүсний ангилалд долоон алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Одоо танай клубт хэдэн багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичнээн хүүхэд, залуус таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-Манай клуб хоёр дасгалжуулагчтай. МУГД С.Ган-Эрдэнэ багш, бид хоёр клубийнхээ сургалтыг явуулж байгаа. Манай клуб дээр 120 гаруй хүүхэд, залуус тогтмол бэлтгэл, сургуулилалт хийж, хичээллэж байна.
.jpg)
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Самдансүрэнгийн Янжинлхам гэдэг. 2009 оноос таеквондогийн спортоор “Арслан” клубт хичээллэж эхэлсэн. Би ОУХМ цолтой. 2015 оноос хойш клубтээ багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн, хотын унаган хүүхэд.

-Яагаад таевондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Манай ээжтэй хамт ажилладаг байсан эгч намайг анх таеквондо-гийн клубийн сургалтад оруулсан юм. Би өөрөө бол таеквондо гэж юу байдгийг мэдэхгүй. Таеквондо-гийн талаар ямар ч анхны төсөөлөлгүйгээр ээжийнхээ үгэнд ороод л хичээллэж эхэлсэн. Клубийн сургалтад явж, хичээллээд таеквондод дуртай болсондоо.
.jpg)
-Таеквондо-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Таеквондо-гийн спортоор 2009 оноос эхлэн хичээллэсэн гэхээр таеквондо-гийн спорттой холбогдоод одоо 16 дахь жилээ явж байна.

-Одоо таеквондо-гийн хар бүс хэддүгээр дантай мастер багш вэ?
-Таеквондогийн спортын олон улсын хар бүс, тавдугаар дантай.
.jpg)
-Улсын шигшээ багийн тамирчин байсан санагдах юм?
-Тийм ээ, 2013 онд таеквондогийн анхны улсын шигшээ багт тамирчин болон орж байлаа.
-Дасгалжуулагчийн албанд шилжээд хэдэн жил болж байна вэ?
-Багш, дасгалжуулагчийн ажил, албанд шилжиж ороод арав дахь жилдээ ажиллаж байна.
-Тамирчин хүн зөвхөн өөрийн ур чадварт анхаарал хандуулдаг. Харин дасгалжуулагч хүн бүх тамирчдын амжилт, ур чадварыг дээшлүүлэхийг боддог. Тамирчидтай ажиллах, тэдний сэтгэл зүйг ойлгож, мэдрэх амаргүй биз?
-Хүүхэд бүр харилцан адилгүй, дахин давтагдашгүй өөр, өөрийн онцлогтой. Өвөрмөц сэтгэл зүйтэй, амьдралын харилцан адилгүй, дадал, зуршилтай байдаг. Хүүхэд бүрийн зан араншин, сэтгэл зүйд тохируулж ажиллана гэдэг бас амаргүй л дээ. Миний түшиг, тулгуур болсон багш маань хажууд байдаг болохоор мэдэхгүй, чадахгүй зүйлийг багшаасаа асууж, зөвлөгөө, тусламж авдаг. Багшаасаа их зүйлийг сурч байгаа.
-Улсын аварга шалгаруулах тэмцээний “Мастерс” ангилаллд түрүүлж байсан санагдах юм?
-Дасгалжуулагч болсныхаа дараа насанд хүрэгчдийн УАШТ орж 2023 болон 2024 онд улсын аварга болж байсан.
-Дасгалжуулагч хүн, шавь нартайгаа цуг тэмцээнд орох мэдрэмж ямар байсан бэ?
-Тамирчдадаа зөвлөдөг, зөвлөгөөгөө өөрөө тэмцээн дээр хэрэгжүүлж, үлгэрлэхийг хичээсэн.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Миний оролцсон тэмцээнүүд маань бүгд л маш их сайхан, гэгээн, гэгээлэг дурсамжийг үлдээсэн дээ.
-Таеквондо-гийн спортоор гаргасан өөрийн амжилтуудыг сонирхуулахгүй юу?
- Монгол Улсын таеквондогийн УАШТ-ий есөн удаагийн аварга. Оюутны Азийн аваргын мөнгө медальтай. 2015 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байрт орж байсан.
-Тамирчин байх үедээ бусад тулааны спортын тэмцээнд ордог байсан уу?
-Бусад тулааны урлагийн тэмцээнд ёстой орж үзээгүй. Сонирхдоггүй байсан.
-Та тулаан, пүмсэгийн аль төрөлд нь илүү сонирхолтой вэ?
-Би тулааны төрлийн тамирчин байсан болохоор тулаандаа илүү байлаа. Харин одоо пүмсэгийн төрлийг илүү сонирхож, шавь нартаа сайн зааж, сургахыг хичээж байна.
-Одоо танай клубийн тамирчдын оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо манай клубийн тамирчид “Ирээдүйн-Одод” тэмцээнд оролцохоор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
| С.ЯНЖИНЛХАМ: Таеквондо-гийн талаар ямар ч анхны төсөөлөлгүй, ээжийнхээ үгэнд ороод л хичээллэж эхэлсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |