
Түүний барилдааныг сэтгэл догдлон, хөөрч, зүрх шимшрэн, нулимс дуслуулан, огшиж, омогшин байж үзлээ. Нигерийн 23 настай Африк тивийн гурван удаагийн аварга, “U23” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эстер Омолаёо Колаволи , П.Орхоны хавдсан нүдийг мэдсээр байж санаатайгаар мөргөж, нүд рүү нь хуруугаа хүртэл хийж үзлээ. Эстер Омолаёо Колаволи дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхийн тулд хазахаас бусдыг хийж үзэв. Тэр үнэхээр хүчтэй, бяртай тамирчин юм байна. Харин түүнд өрсөлдөгч бөхөө хайрлах, нинжин сэтгэлийн хэлтэрхий ч байсангүй. Шүүгчид рүү орилж, хашхирч, тамирчин хүний ёс зүйгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдлаа харуулав. Тэр барилдааны хяналтаа бүрэн алдаж, сэтгэл зүйгээр манай П.Орхоноос хол дутуу байсан учраас л ялагдлын гашуун амтыг мэдэрлээ.

П.Орхон хэт яарч, сөрөг довтолгоон хийх гэж байгаад дөрвөн оноогоор шидүүлсэн. Уг нь бол хашир туршлагатай тамирчин хэвтээд хамгаалах ёстой байсан. Түүний ДАШТ-ээс заавал медаль хүртэх ёстой гэсэн хэт яарсан, өөрийн хүчинд дэндүү итгэлтэй байгаа сэтгэл нь түргэдээд л алдаа гаргасан болов уу. Гэхдээ тэрбээр бүрэн хяналтаа алдалгүй, төвлөрч барилдсан учраас ялалтыг авч чадсан.

Одоогоос найман жилийн өмнө П.Орхон “Парис-2017” ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болж байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоныг эд амжилт гарган, гялалзаж эхэлсэн, оргил үед нь 2018 оны ДАШТ болохоос хэдхэн сарын өмнө сэргээшийн асуудалтай холбож, хатуу чангаар дөрвөн жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ. Түүнийг хорлосон хүмүүс П.Орхоныг чөлөөт бөхөөр дахин барилдахгүй болгох гэхдээ хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис хэрэглэсэн байдаг. Олимпын дөрвөн жилийн циклийн хугацаанд П.Орхоныг зодог тайлна, эсвэл амжилт нь буураад чөлөөт бөхөөс үүрд холдоно гэж тооцоолсон байх л даа.

Дэлхийн аварга болсон бөх, хурд, хүч, техник , ур чадвар нь эд жигдэрч явах үедээ өөрийгөө хорлоно гэж байхгүй. 2018 оны ДАШТ болохоос зургаан сарын өмнө, 2020 оны олимпын наадам ойртсон үед сэргээшийн төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө хорлон, золиосонд гаргана гэж үү. Хэн нэгэн түүний шинжилгээний дээжинд эсвэл хоол, унданд нь хориотой эм бэлдмэл, бодис хийсэн байх магадлал өндөр бий. Энэ л үнэнд арай ойртох байх. Цаг хугацаа бүхнийг шүүж, үнэнийг тодоруулна гэдэгт л итгэж найдна.
Чилийсэн урт дөрвөн жилийн шийтгэлийн хугацааг П.Орхон туулаад л даваад гарсан. Түүн руу чиглэсэн дайралт, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн. Тэр бүхэнд П.Орхон халирч, шантран мохож, хугарч, нураагүй үлдсэн. Сэтгэлийн хат, тэсвэр, тэвчээрийн хүчээр бүхнийг даван туулан гарч чадсан. Олон хүн П.Орхоны эргэн ирэлтэд эргэлзэж байлаа. Оргил амжилт гаргах залуу нас нь өнгөрсөн, зодог тайлах болчихсон тамирчин, дөрвөн жил барилдаагүй, одоо амжилт гаргахгүй гэж байв.

Гэтэл П.Орхон бага, багааар боловч амжилтаа ахиулан, бэлтгэлээ чанаржуулан хийсээр “Парис 2024” олимпын наадмын эрхийг авч, баталгаажуулж чадсан. Тэр үүнийгээ дэлхий дахинд нотлон харуулж “Парис-2024” олимпын наадмын хүрэл медалийн төлөө барилдсан. Жаахан аз, ёндоо л дутаж, тавдугаар байрт орсон билээ. Олимпын эрхийг хүссэн, санасан хэн дуртай тамирчин санасны зоргоор авдаггүй. П.Орхон өөрийн нөөц боломж, ур чадвартай итгэлтэй байсан.

“Парис-2024” олимпын дараа өмнөхөөсөө илүү хат сууж, хатуужсан туршлагатай П.Орхон болон эргэн ирж “Загреб-2025” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Би хувьдаа П.Орхоныг сэргээшийн эм, бэлдмэл хэрэглэсэн гэдэгт одоо хүртэл итгэдэггүй. Монголын чөлөөт бөхийн холбооны хуучин удирдлагууд болон “Алдар” спорт хорооны дасгалжуулагчдын хоорондын таарамжгүй харилцааны золиос нь П.Орхон болсон байх магадлал өндөр бий.
.jpg)
П.Орхон “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын 62 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Азийн наадмын аварга болохдоо Киргизийн бөх Айсулуу Тыныбековаг ялж байлаа. 2017 оны Парисын ДАШТ-д мөн л түүнийг илүүрхэн ялсан. П.Орхоныг шийтгэл хүлээсэн дөрвөн жилийн хугацаанд Киргизийн бөх Айсулуу Тыныбекова “Нурсултан-2019”, “Осло-2021”, “Белгиград-2023” ДАШТ-д түрүүлж, “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж чадсан. Хэрэв П.Орхон допингийн хоригт ороогүй байсан бол Айсулуу Тыныбекова энэ бүх амжилтыг гаргаж чадах байсан гэдэг нь эргэлзээтэй. Хэн хохирч, хэн хожсон бэ гэдгийг шүүн тунгаан бодоорой. П.Орхоныг мандаж явах үед нь магтаалын “цаасан малгай” өмсүүлэгч олон байв. Харин дэвжээнд гарах эрхгүй шийтгүүлсэн үед нь гутаан доромжлогчид олширсон билээ.
.jpg)
“Загреб-2025” ДАШТ-ий өмнө П.Орхоны “Ор хөнжил”-ийг сөхөх гэж оролдсон. Сошиалаар гутаан доромжилсон дайралтууд, сэвэлтүүд эхэлсэн. Гэвч тэр бүхнийг П.Орхон үл тоон дэлхийн өндөр зэрэглэлийн ур чадвартай, дэлхийн аварга гэдгээ нотлон харуулж ДАШТ-ээс хоёр дахь медалиа авч чадлаа. Түүнд амжилт гаргахад допинг ямар ч хэрэг байгаагүй гэдгийг дэлхий дахинд харууллаа.
.jpg)
2017 оноос хойш түүний зүрх сэтгэл, “Шархтай”, шаналтай явсан нь ойлгомжтой. Найман жилийн чилийсэн урт хугацааны дараа ДАШТ-ээс дахин медаль хүртэж, дэлхийн бөх гэдгээ батлав. Зодог тайлах насан дээрээ дэлхийн аваргаас медаль хүртэж чадна гэдэг онцгой төрсөн, авьяас чадвартай, бөмбөрцөгийн бөхчүүдийн гаргадаг амжилт билээ. П.Орхон бусдын буруу бодолд бүдчилгүй, гүтгэлэг, дайралт, ховын үг, хардлагын дундуур туучиж, дахин дэлхийн аваргаас медаль авчирлаа. Тэр үнэхээр бөмбөрцөгийн шилдэг бөх мөнөөс мөн гэдгээ дахин нотлон харуулав. П.Орхоныг оролдох хэрэггүй, ховын муу үгээр гүтгэж, доромжлолгүй зүгээр л зөнгөөр нь сайхан аваргаа хайрлая.
.jpg)
| ТЭМЦЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ҮНЭ ЦЭНЭЭР ИРСЭН ДЭЛХИЙН МЕДАЛЬ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |