Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долоодугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагаас Хүй долоон худаг “Монгол наадам” цогцолборт болно. Тус барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, М.Лхагвагэрэл тэргүүтэй 150 гаруй бөх бүртгүүлээд байна. Шинэ цолтнуудаас М.Бямбадорж начин бүртгүүллээ. Бүртгэл өнөөдөр буюу долоодугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус барилдааны түрүү бөхөд авто машин, үзүүрлэсэн бөхөд 30 сая төгрөг, их шөвөгт үлдвэл 10 сая төгрөгийн бай шагнал гардан авна.
| Авто тээврийн салбарын түүхт 100 жилийн ойн барилдаан болно |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |