Гүрж Улсын Батуми хотноо шатрын "Дэлхийн цом-2025" тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн цомын тэмцээний эхний сенсаацийг Казахстан Улсын шигшээ багийн тамирчин дэлхийн чансааны эхний 100-д ч нэр нь байхгүй 19 настай охин Меруэрт Камалиденова дэгдээлээ.
Тэрбээр 2023 оны “Дэлхийн цом”-ын эзэн, 2020 онд дэлхийн аварга Жү Вэн Жүнтэй шатрын хатан хаан титмийн төлөө тун тэнцүүхэн өрсөлдсөн, шатрын эмэгтэйчүүдийн бүх цаг үеийн түүхийн дөрөв дэх өндөр чансаанд хүрсэн тоглогч “2611” чансаатай , Оросын номер нэг, өндөр зэрэглэлийн шатарчин Александра Горячкина хожиж шуугиан тариад байна.
Өнгөрсөн жилийн дэлхийн цомын эзэн ОХУ-ын шатарчин Горячкина ийнхүү дэлхийн цомыг эрт орхиж, нутагт буцлаа. Горячкина дэлхийн цомын тэмцээнд дахин түрүүлэхн зорилготой Гүржийн Батумид ирсэн байжээ. Түүнийг Казахстаны шатарчин охин Меруэрт Камалиденова 2.5:1.5-ын харьцаатай үр дүнгээр ялалт байгуулсан байна. Меруэрт Камалиденова үнээр түвшин ахисан гэдгээ харуулж, шөвгийн 32-ын өрсөлдөөн рүү шилжлээ.
| Казахстаны 19 настай охин дэлхийн цомын аваргыг хожиж шуугиан дэгдээлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |