Монголын үндэсний олимпын хорооны ажилтнууд төрийн дээд шагнал хүртжээ. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, спортын салбарт ажилласан 20 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар шагнажээ. Үүнд МҮОХ-ны харуул хамгаалалтын ажилтан Чүлтэмийн Түмэнцогт, Доржийн Чойжамц, Намсрайн Энхтөр, үйлчилгээний ажилтан Балжиннямын Эрдэнэцэцэг нарыг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасан байна. Шагналыг Олон улын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар- Ууган нар гардуулан өгчээ.
| МҮОХ-ны ажилтнууд төрийн дээд шагнал хүртжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |