Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны өсвөр ,залуучууд , “Мастерс” , “Орен” ангиллын шигшээ багийн тамирчид Япон Улсад долдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болж буй “Asian / Pacific / African Women's Equipped Powerlifting Championships” тэмцээнд өрсөлдөж байна.
Медаль хүртсэн тамирчид:
Азийн аваргын залуучуудын 93 кг-ын жинд спортын мастер Ц.Идэрбаяр 150 кг шахаж алтан медаль.
“Мастерс” ангиллын “М2” 84 кг-ын жинд спортын дэд мастер Д.Мөнхцэцэг алтан медаль. “M1” ангиллын 76 кг жинд Б.Шинэчимэг алтан медаль.
“OPEN” нээлттэй ангиллын эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль.
“Мастерс -1” ангиллын 83 кг-ын жинд ОУХМ Б.Булганхангай хүрэл медаль.
Насанд хүрэгчидийн 74 кг-ын жинд ОУХМ Г.Ганганживаа 167.5 кг шахаж хүрэл медаль.
“Мастерс- 3” ангиллын 74 кг-ын жинд ОУХМ П.Баяр мөнгөн медаль.
Өсвөр үеийн 120 кг-ын жинд О.Бат-Ирээдүй 142.5 кг-ыг цээжнээс шахаж алтан медаль, өсвөр үеийн +120 кг д Б.Бат-Оргил 140 кг-ыг цээжнээс шахаж алтан медаль.
“Мастерс-1” ангиллын 83 кг-ын жинд ОУХМ Б.Булгахангай 240 кг цээжнээс шахаж мөнгөн медаль.
“Мастерс-2” ангиллын 83 кг-ын жинд О.Батзориг 115 кг-ыг цээжнээс шахаж мөнгөн медаль.
“Мастерс-3” ангиллын 83 кг-ын жинд ОУХМ П.Баяр 142.5 кг-ыг цээжнээс шахаж Алтан медалийн эзэн боллоо.
| Азийн аваргад пауэрлифтингийн тамирчид амжилттай оролцож эхэллээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |