Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, академич, профессор Д.Банди багшийн нэрэмжит 2025 оны бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “ Олимпын Гараа” тэмцээний аваргууд тодорлоо. Энэ удаагийн УАШТ-д 53-н байгууллагын 517 тамирчин, ОХУ болон Казахстан, Узбекистаны тамирчид өрсөлдлөө.
Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” болон “Хайрхан бээлий” боксын клубийн бага насны тамирчид УАШТ-д амжилттай оролцож хоёр алтан медаль, нэг мөнгө, таван хүрэл медаль нийт найман медаль хүртжээ. Үүнээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Хайрхан бээлий” клубийн тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Ахлах насны охидын:
61 кг-д 4-р сургуулийн сурагч Б.Саруул-Эрдэнэ алт.
Хөвгүүдийн:
64 кг-д “Од” цогцолбор сургуулийн сурагч А.Тэмүүлэн алт.
33 кг-д 15-р сургуулийн сурагч Б.Тэмүүлэн хүрэл
43 кг-д “Од” цогцолбор сургуулийн сурагч Б.Чинхүслэн хүрэл.
52 кг-д “Од цогцолбор сургуулийн сурагч М.Чингистөр хүрэл.
67 кг-д 6-р сургуулийн сурагч М.Гантөгс мөнгө.
Охидын:
58 кг-д 6-р сургуулийн сурагч Париза хүрэл.
64 кг-д 6-р сургуулийн сурагч Уранбилэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
.jpg)
| “Олимпын гараа”-гаас Дарханы боксчид 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |